In Mongolian
An improving investment climate, supported by a raft of transport infrastructure upgrades, should help to boost Mongolia’s tourism sector this year, with the upper end of the market set to enjoy above-average growth.
Business sentiment is expected to improve in Mongolia, following the news that the government and Rio Tinto have reached an agreement on the expansion of the Oyu Tolgoi mine. Delays to the project had previously dented investor confidence in the country, and the deal should produce knock-on effects across the economy, once momentum builds.
Promising outlook
The World Travel & Tourism Council (WTTC) said in its 2015 report that Mongolia’s tourism industry was on course for a period of sustained growth.
Last year, tourism’s total contribution to the economy reached MNT695bn ($364m), representing 3.2% of GDP, according to the industry organisation. Revenue is forecast to rise by 7.8% this year, before increasing by an average of 5.7% annually through to 2025, producing earnings of MNT1.29trn ($674m), the WTTC reported. While tourism is expected to account for a modest 2.6% of GDP at the end of the 10-year period, its contribution in absolute terms will rise significantly on the back of anticipated economic expansion, driven by growth in the mining industry.
The WTTC added that the industry would benefit from a steady expansion in capital inflows in the coming years. While investment this year is expected to rise by just 2.2% from last year’s total of MNT1.2trn ($630m), the council anticipates inflows to grow by an average of 7.4% through to 2025.
Visitor numbers are also on course to top last year’s figures, the WTTC said, with the estimated total of 408,000 up 3.5% on arrivals in 2014. The report pointed to business tourism as a segment showing considerable promise, saying it expected spending in this category to rise by an annual average of 8% over the next decade, well above the overall average of 5.4%.
Mine deal provides a boost
The Oyu Tolgoi copper mine expansion project may well prove to be a catalyst for a surge in business tourism growth. In mid-May the government and mining giant Rio Tinto struck an agreement that will clear the way for progress to be made on the MNT11.5trn ($6bn) underground phase of what is by far Mongolia’s largest single resource project.
The commitment to resolving a number of disputes, including differences over tax payments and investment contributions that had delayed work on the project, is expected to help restore confidence in Mongolia as an investment destination.
Speaking after the deal was finalised, Prime Minister Ch. Saikhanbileg said he expected the development of the mine to encourage investment in other areas of the economy. “Unlocking Oyu Tolgoi’s underground mine will have a significant impact on the Mongolian economy, which will benefit Mongolian citizens for generations to come,” he said in May. “Our joint agreement clearly positions Mongolia as an attractive country for investment and underscores the fact that Mongolia is open for business.”
Tourism is already showing signs of growing activity, with several high-end projects either completed or in the pipeline. The Shangri-La Hotels and Resorts chain opened a new 290-room luxury hotel in Ulaanbaatar at the beginning of June, while three overseas firms of architects have been shortlisted by the Mongol Corporation, a local developer, to design a mixed-use complex in the centre of the capital worth MNT590bn ($309m), which includes a hotel, residential units and commercial space.
The two initiatives are set to incorporate conference facilities, in line with a current drive to target the business segment of the tourism industry.
Improving connectivity a priority
Plans to strengthen Mongolia’s transport networks will provide an additional boost for tourism. Work is set to begin later this year on a 1000-km-long highway linking Russia and China that will run through six provinces via Ulaanbaatar.
A new MNT962.5bn ($504m) international airport, currently under construction outside the capital, will play a pivotal role in taking Mongolia’s tourism industry to the next level. Ground was broken on the project in mid-2013, with the airport scheduled to welcome its first aircraft in 2016. Initially, the facility will have the capacity to handle 3m passengers annually, although there will be potential for increasing the number to 12m.
Several of the country’s 22 regional airports and its internal road network are also earmarked for upgrades, which will improve access to Mongolia’s more remote regions.
In a separate development, the government has indicated plans to make a MNT481.25bn ($252m) investment in its iconic Trans-Siberian Railway, suggesting that Mongolia is keen to use tourism interest as an opportunity to broaden its offering.
Монголын аялал жуулчлал өсөх хандлагатай байна
In English
Сайжирсан хөрөнгө оруулалтын эрх зүй, дэд бүтцийн чанарын ахиц зэрэг нь Монголын аялал жуулчлалын салбар энэ жил дэвжих магадлалтай байгаа ба ялангуяа дээд зэрэглэлийн аялал жуулчлалын зах зээл нилээд өндөр өсөлт гаргах төлөвтэй байна.
Оюу Толгойн талаарх засгийн газар, Рио Тинтогийн хэлэлцээр батлагдсаны дагуу хувийн хэвшлийн хандлага сайжрах шинжтэй байна. Өмнө нь Оюу Толгойн гацаа нь хөрөнгө оруулагчдын энэ улсад итгэх итгэлийг гэмтээсэн бол одоогийн хэлэлцээр эдийн засагт аяндаа маш сайн нөлөө үзүүлээд ирэх нь ойлгомжтой.
Гэрэлтэй ирээдүй
Дэлхийн Аялал, Жуулчлалын Хороо (ДАЖХ) 2015 оны тайландаа мэдэгдсэнээр бол Монгол Улсын аялал жуулчлалын салбар нь тогтвортой өсөлтийн замналаар явж байгаа юм байна.
Өнгөрсөн жил аялал жуулчлалын эдийн засагт эзлэх нийт хувь нь 695 тэрбум төгрөг (364 сая ам. доллар) буюу ДНБ-ий 3.2%-ийг бүрдүүлсэн гэж салбарын байгууллагаас мэдээлсэн. Энэ жил орлого 7.8%-иар өсөх төлөвтэй байна. Энэ нь 2025 он хүртэл жил бүр дунджаар 5.7%-иар нэмэгдсээр 1.29 их наяд төгрөгийн (674 сая ам.доллар) нийт орлого оруулах юм гэж ДАЖХ мэдээлсэн байна. Энэ 10 жилийн мөчлөгийн эцэст аялал жуулчлал нь ДНБ-ий дөнгөж 2.6%-ийг бүрдүүлэх төлөвтэй ч бодит өсөлт нь сэргэж буй эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт зэргийн хүчээр маш хүчтэй нэмэгдэх төлөвтэй байна.
ДАЖХ-ны мэдээлж байгаагаар энэ салбарт ирэх жилүүдэд орж ирэх хөрөнгө оруулалт тогтмол өсөлт авчирах юм байна. Энэ жилийн хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн 1.2 их наяд төгрөгөөс (630 сая ам.доллар) 2.2%-иар л өсөх магадлалтай байгаа ч, тус хороо нь энэ өсөлтийг 2025 он хүртэлх хугацаанд 7.4%-ийн дундаж хүртэл өснө гэж үзэж байна.
Жуулчдын тоо мөн өмнөх жилийнхээс давах төлөвтэй байгааг ДАЖХ цохон дурьдав. Ойролцоогоор 408,000 жуулчин энэ жил ирж, 2014 оноос 3.5%-иар нэмэгдэх юм байна. Энэхүү тайланд тусгаснаар бизнесийн аялал жуулчлал нилээд ирээдүйтэй салбар болон гарч ирж байгаа ба цаашдын арван жилд жил бүр дунджаар 8%-иар өсч, ерөнхий дундаж болох 5.4%-ийг хол давна гэж тэмдэглэжээ.
Уул уурхайн гэрээ хурдасгуур болж байна
Оюу Толгой зэсийн уурхайг томруулах төсөл нь бизнесийн аялал жуулчлалын салбарыг өсгөх хурдасгуурын үүрэг гүйцэтгэж магадгүй. Тавдугаар сарын дундуур засгийн газар болон уул уурхайн Рио Тинто компани 11.5 их наяд төгрөгийн (6 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалтын гацааг шийдвэрлэсэн гэрээнд гарын үсэг зурж, Монголын хамгийн том ордын далд уурхайн хэсгийг үргэлжлүүлэхээр болсон.
Татвар төлөлт, хөрөнгө оруулалтын хувь зэрэг гэрээнд гарсан хэд хэдэн маргааныг шийдвэрлэж, гацаанд ороод байсан төслийг хөдөлгөснөөр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх итгэлийг сэргээнэ гэж үзэж байна.
Гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уул уурхайн үйл ажиллагаа нь эдийн засгийн бусад салбаруудад хөрөнгө оруулалт дуудна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. “Оюу Толгойн далд уурхайг хөдөлгөснөөр Монголын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлж, Монголын ард иргэдэд олон үеэр ашигтай байх юм.” хэмээн тэрбээр Тавдугаар сард хэлсэн юм. Мөн, “Бидний хамтын хэлэлцээр нь Монгол Улс бол хөрөнгө оруулалтанд таатай улс гэдгээр сурталчилж, мөн бид “хаалгаа нээсэн” гэдгийг онцгойлон харуулж байгаа юм.”
Хэд хэдэн дээд зэрэглэлийн төслүүд хэрэгжиж, зарим нь бэлэн болсон байгаа нь аялал жуулчлалын үйл ажиллагаа аль хэдийн тэлээд эхэлснийг харуулж байна. Шангри-Ла зочид буудал, амралтын газрын сүлжээ нь 290 өрөөтэй люкс зэрэглэлийн зочид буудлаа зургадугаар сарын эхээр нээсэн бол гадны архитектурын гурван ч компани дотоодын бүтээн байгуулагч Монгол Корпорацитай хамтран нийслэл хотын төв хэсэгт 590 тэрбум төгрөгийн (309 сая ам.доллар) зочид буудал, орон сууц, арилжааны объект бүхий цогцолбор байгууламжын зураг төслийг боловсруулж байгаа билээ.
Дээрх хоёр байгууламж нь аялал жуулчлалын дэд салбар болох бизнесийн аялалын хэрэгцээг хангахад зориулагдсан хурал цугларалтын заал, талбайтай болох юм байна.
Зам тээврийн холбоо тэргүүн зэрэгт тавигдаж байна
Монгол Улсын зам тээврийн сүлжээг сайжруулах ажлууд нь аялал жуулчлалд нэмэлт ашиг авчирах байгаа юм. ОХУ болон БНХАУ-ыг холбосон, Улаанбаатар хот болон зургаан аймгаар дайрсан 1000 км хурдны замын ажил энэ оны сүүлээр эхлэх юм байна.
Шинээр нийслэл хотын ойролцоо баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудал нь 962.5 тэрбум төгрөгийн (504 сая ам.доллар) төсөвтэй ба Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг шинэ түвшинд авчирахад маш чухал үүрэг гүйцэтгэх юм. Барилгын ажлын гараа 2013 оны дундуур эхэлсэн ба нисэх буудал нь 2016 онд анхны нисэх онгоцоо угтан авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Эхэндээ тус байгууламж нь жилд 3 сая зорчигч хүлээн авах чадвартай бол яваандаа 12 сая хүргэх боломжтой юм байна.
Орон нутгийн 22 нисэх буудал, авто замын сүлжээ мөн дахин засварлагдах төсөвтэй бөгөөд энэ нь Монголын алслагдмал нутгуудыг илүү холбож өгөх юм байна.
Эцэст нь дурьдахад засгийн газар алдарт Транс-Сибирийн төмөр замд 481.25 тэрбум төгрөгийн (252 сая ам.доллар) хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн нь Монгол Улс аялал жуулчлалыг олон улсад санал болгох зүйлсээ төрөлжүүлэх боломж болгон ашиглах сонирхолтой байгааг үзүүлж байна.