In Mongolian
Investor appetite towards Mongolia could be improving amid hopes Ulaanbaatar may be in the process of settling a long-running dispute with mining giant Rio Tinto over the development of phase two of the Oyu Tolgoi mine, allaying concerns over the government's ability to repay or roll over existing debt.
The government said in early April it had agreed “in principle” to an agreement with Rio Tinto, helping break the deadlock which has thwarted the second phase of the Oyu Tolgoi gold and copper mine. The underground development of the project, estimated to cost around $5bn, has been at a standstill for more than two years due to differences between the two partners over taxes owed, financing and costs from the first construction phase.
The standoff with Rio Tinto as well as falling minerals prices and weakening Chinese demand for coal, have resonated throughout the economy, with foreign investors holding back from committing to new projects until the investment climate becomes more predictable, and prompting a drop in foreign direct investment last year.
"A deal could have potentially transformative effects for the country's external accounts and macroeconomic position, catalysing billions of dollars in new foreign capital inflows, accelerating economic activity and providing relief to many of the country's key credit constraints," ratings agency Fitch said in a note in April.
Cooling appetite for bonds
Nonetheless, bond markets have been negatively impacted recently, with both local and foreign investors shunning government paper. A clear sign of soured investment appetite emerged when the government had to withdraw an MT10bn ($5.1m) three-year bond issue on April 8 after receiving no bids in an auction, the central bank said.
Another auction in mid-February for MT20bn ($10.2m) of three-year bonds also attracted no interest from overseas or local investors, even though Mongolian banks are traditionally the largest buyers of government bonds. Nick Cousyn, chief operating officer of brokerage firm BDSec, said the lack of interest was the result of liquidity shortages in the market. “The banking system is tight on cash due to delinquencies and deposit flight,” he told AFP news agency in February.
A separate MT40bn ($20.4m) bill auction in February fared slightly better, with half of the bonds being sold. The cool response of the market prompted the government to consider a standby agreement with the IMF. Prime Minister Ch. Saikhanbileg said in February that this was “an open option among many” for Mongolia. Since then, however, Ulaanbaatar has not made any further statements regarding IMF assistance.
“No official talk has been made on entering an official bailout program, but there is a need to consult the policy changes with the IMF and other international organisations such as World Bank,” said the prime minister.
Mounting debts
Although Fitch said a deal on Oyu Tolgoi would help stabilise Mongolia’s credit profile, it has stamped Mongolia's sovereign issuer default rating with a negative outlook, highlighting weak external liquidity as one of the country's credit weaknesses. Analysts have warned that Mongolia will struggle to repay its debts if the economy is not able to turn a corner soon.
Public debt has risen to an estimated 59% of GDP as of the end of 2014, according to Fitch, while its resource-driven revenue streams have partly dried up due to low commodity prices and weaker global demand. The cost of servicing debt has also increased as a result of the devaluation of the tugrik, which has lost about a quarter of its value against the US dollar since the start of 2013.
At the same time, deadlines are looming with $1bn of sovereign bonds due in 2018. Mongolia also has to repay part of its bilateral currency swap agreement with China in 2017, though this could be extended for another term, as was the case in 2014 when China increased the value of the swap facility from MT3.28trn ($1.6bn) to MT4.8trn ($2.44bn), helping ease some of Mongolia’s short term funding concerns.
"The government has a window to resolve these vulnerabilities, but, as time goes by, the window closes. Large repayments are due in 2017 and 2018, and that time horizon is not that far away,” said Anushka Shah, an analyst at Moody's.
According to the Asian Development Bank, average GDP growth could be limited to 4% this year and the next − after reaching 7.8% growth in 2014 − unless there is a recovery in foreign investment. This is putting greater pressure on the government to resolve the situation at the Oyu Tolgoi mine, to shore up investor confidence and lower credit risks.
Монгол Улсын уул уурхайн тохиролцоо хөрөнгө оруулагчдыг буцаан ирүүлж магадгүй байна
In English
Монгол Улс олон улсын уул уурхайн тэргүүлэгч компани болох Рио Тинтотой Оюу Толгойн уурхайн хоёрдох шатыг хэрэгжүүлэх талаарх урт хугацааны маргаанаа шийдэх төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын найдлагыг төрүүлж магадгүй байна. Нөгөө талаар энэ нь Засгийн газар зээлээ төлөх чадварын талаарх эргэлзээг бууруулах болно.
Дөрөвдүгээр сарын эхээр Засгийн газар Рио Тинтотой "зарчмын хувьд" тохиролцоонд хүрлээ гэж мэдэгдсэн нь Оюутолгойн алт, зэсийн уурхайн хоёрдугаар шатанд үүсээд байсан мухардмал байдлаас гарахад ойртож байгааг харуулав. Оюутолгой төслийн 5 тэрбум ам. долларын өртөгтэй гүний уурхайн хэсгийн ажил татвар төлөлт, санхүүжилт, төслийн нэгдүгээр шатны гүйцэтгэлийн зардал зэргийн талаарх хоёр талын санал зөрөлдөөнөөс болж хоёр жил зогсоод байгаа юм.
Рио Тинтотой хийсэн маргаан, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, Хятадын нүүрсний эрэлтийн бууралт зэрэг хүчин зүйлүүд эдийн засгийг бүхэлд нь доргиосон юм. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын орчин илүү тодорхой болохыг хүлээн шинэ төсөл хэрэгжүүлэхээ зогсоосон нь өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах шалтгаан болсон юм.
"Тохиролцоонд хүрч чадвал тус орны гадаад төлбөрийн баланс, макро эдийн засгийн байдал үндсээрээ өөрчлөгдөнө. Ингэснээр хэдэн тэрбум ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх үйл явц түргэсч, эдийн засаг сэргэн улсын зээлийн асуудал шийдэгдэхэд тус болно." гэж үнэлгээний Фитч агентлаг дөрөвдүгээр сард мэдэгдсэн байна.
Бондыг сонирхох сонирхол буурав
Нөгөө талаар саяхнаас Монгол Улсын засгийн газрын бондоос гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зайгаа барьж байна. Төв банкны мэдээлснээр бол дөрөвдүгээр сарын 8-нд болсон гурван жилийн хугацаатай 10 тэрбум төгрөг буюу 5.1 сая ам. долларын үнэтэй засгийн газрын бондын худалдаа оролцогч байхгүйгээс зогссон байна.
Түүнчлэн хоёрдугаар сарын дундуур болсон гурван жилийн хугацаатай 20 тэрбум төгрөг буюу 10.2 сая ам. долларын үнэтэй засгийн газрын бондын худалдаа бас оролцогч байхгүйгээс зогссон байна. Урд нь голдуу Монголын банкууд засгийн газрын бондыг худалдан авдаг байжээ. БиДиСек брокерийн компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Ник Каузин "зах зээлийн хөрвөх чадварын хомсдол дээрх байдалд хүргэсэн" гэв."Хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт, хадгаламжийн бууралтын улмаас банкууд мөнгөний хомсдолтой байна" гэж тэрбээр хоёрдугаар сард AFP мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Харин хоёрдугаар сард гаргасан 40 тэрбум төгрөг буюу 20.4 сая ам. долларын бондын хагас нь борлогдсон байна.Зах зээлийн энэ байдлын улмаас Ерөнхий Сайд Ч. Сайханбилэг хоёрдугаар сард ОУВС-гийн стэндбай хөтөлбөрийг Монголчуудын хувьд "байж болох олон сонголтын нэг" гэж мэдэгдсэн юм. Харин түүнээс хойш, Монголын засгийн газар ОУВС-ийн туслалцааны талаар ямар нэгэн нэмэлт мэдэгдэл хийгээгүй байна.
"Тусламжийн хөтөлбөрт хамрагдах талаар ямар ч албан ёсны яриа, хэлцээр хийгдээгүй байгаа ч бодлогын өөрчлөлтийн талаар ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын бусад байгууллагуудтай зөвлөлдөх шаардлагатай байгаа" гэж Ерөнхий сайд хэлсэн байна.
Өсөн нэмэгдэж байгаа өр зээл
Фитч агентлаг Оюутолгойн гэрээ тохиролцоонд хүрвэл Монголын зээлийн байдал тогтворжино гэсэн хэдий ч Монголын засгийн газрын бондыг сул хөрөнгө оруулалт гэж үнэлжээ.Үүнийгээ Монголын гадаад хөрвөх чадвар султай холбон тайлбарлажээ. Шинжээчид Монгол Улсын эдийн засаг ойрын үед сэргэхгүй бол зээл төлөлт асуудалтай болно гэдгийг анхааруулж байна.
Фитч агентлагийн мэдээлснээр улсын өр 2014 оны эцсийн байдлаар ДНБ-ий 59% болж өссөн байхад, эрдэс баялагт суурилсан орлого нь дэлхий даяарх түүхий эдийн үнэ, эрэлтийн бууралтаас хамаарч багассан байна. Түүнчлэн төгрөгийн ам. доллартай харьцах ханш 2013 оны эхэн үеэс 25% -иар буурсан тул гадаад зээл төлөлтийн зардал бас өсөв.
Үүний зэрэгцээ, засгийн газрын бондын төлбөр 1 тэрбум ам. долларыг төлөх 2018 он улам ойртсоор байна. Монгол Улс 2017 онд Хятадад үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийнхээ зарим хэсгийг төлөх ёстой. Гэвч 2014 онд Хятад Улс своп хэлцлийн хэмжээгээ 3.28 их наяд төгрөгөөс (1.6 тэрбүм ам. доллар) 4.8 их наяд төгрөг болгон өсгөж Монголд тусалсан шигээ 2017 онд төлөх төлбөрийн хугацааг сунгаж өгөх боломжтой.
Мооди агентлагийн шинжээч Анушка Шах "Засгийн газарт эдгээр тулгарсан асуудлуудыг шийдэх гарцууд бий гэхдээ цаг өнгөрөх тусам гарцууд багасна. 2017, 2018 онуудад төлөх томоохон зээлүүд байгаа тул цаг бага байна." гэв.
Азийн Хөгжлийн Банкны тооцоогоор бол 2014 онд 7.8% байсан ДНБ-ий өсөлт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол 2015, 2016 онуудад 4% байх төлөвтэй байна. Энэ нь Засгийн газрыг Оюутолгойн уурхайн асуудлыг шийдвэрлэн хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг олж, зээлийн рискээ бууруулахаас өөр сонголт багатай болгож байна.