Mongolia: Ongoing mining disputes hurt growth

Text size +-
Share

In English

Монгол Улс: Одоогийн уул уурхайг тойрсон маргаан хөгжилд нөлөөлж болзошгүй

Засгийн Газар болон гадаадын гол гол уул уурхайн компаниудын хооронд дахь маргааны улмаас Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг дахин татах арга хэмжээ авч эхэллээ.Гэвч энэ талаар сонирхсон хөрөнгө оруулагчдад одоогийн эрх баригчид болон ашигт малтмал олборлогч гадаадын компаниудын хоорондын маргаан гүнзгийрээгүй гэж итгүүлэхэд хүндхэн байгаа ажээ.

Оюу Tолгой төслийн 2 дугаар үе шатны техник, эдийн засгийн үндэслэлд хөрөнгө оруулалтын зардал өссөн болон уг төслийн монгол ажилчдын ажлын байрны талаарх маргааны улмаас 2013 оны 6 дугаар сард эхлэх ёстой үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хойшлогдож болохгүй гэж 3 дугаар сарын дундуур Засгийн Газрын албаны хүмүүс мэдэгдлээ.

Монгол улсын Уул Уурхайн Яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболд “Монгол улсын Засгийн Газар ч хөрөнгө оруулагч тал ч үйлдвэрлэл хугацаандаа эхлэхийг чухалчилж байна” гэж Ройтерст өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Нөхцөл байдлыг сайжруулах үүднээс энэ 3 дугаар сард гадаадын хөрөнгө оруулалтанд хязгаарлалт хийх тухай нийтэд мэдэгдсэн. Уг хуулиар 100 тэрбум төгрөг (71.9 сая ам.доллар)өөс дээш гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай болон гадаадын компаний эзэмшил 49% иас хэтэрвэл Засгийн Газар уг асуудлыг Их Хурлаар хэлэлцүүлэх болсон гэж Гадаад Харилцааны Яамны Сайд Л.Болд 3 дугаар сарын 21 нд мэдэгдээд цаашдаа энэ хязгаарыг 100 их наяд төгрөг (719,7 сая ам.доллар) хүргэнэ гэжээ.Мөн “Энэхүү хуулинд тун удахгүй өөрчлөлт оруулах бөгөөд гадаадын компаниуд, хөрөнгө оруулагчид баяртай байх болно ” гэлээ.

Ийм алхам хийсэнд зарим улс төрчид буруушаан, ашигт малтмалын салбар дахь Рио Тинто зэрэг улс дамнасан фирмүүд хожих болно гэж үзэж байна. 2009 онд Монгол улсын Засгийн Газар Оюу Tолгой төслийн 34% ийг эзэмшин үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эхний 30 жилийн дараа 50% хүртэл хувь эзэмших тухай гэрээг Рио Тинтотой анхлан байгуулсан. Гэвч сөрөг улс төрчдийн шахалтаар 2012 оны 10 дугаар сард Засгийн Газар энэ асуудлаар дахин зөвшилцөх, роялти татварын хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх байсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Алт, зэсний асар их нөөц бүхий Оюу Tолгой орд Монгол Улсын ирээдүйн хөгжилд маш чухал нөлөөтэйн дээр 2013 онд үйлдвэрлэл үйл ажиллагаагаа эхэлснээр улсын эдийн засгийг хоёр дахин нэмэгдүүлэх ажээ. Үүний хажуугаар түүнтэй эн зэрэгцэх 6 тэрбум тонн нөөц бүхий Таван Толгой нүүрсний орд эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлж байна.

Засгийн Газар болон уул уурхайн компаниуд хоорондоо зөрчилдөж байхад нүүрсний салбар хохирч байна. Хятадын Хөнгөн Цагааны Чалко компани Монгол улсын Засгийн Газартай 2011 онд үзэглэсэн гэрээгээ өөрчилбөл хуулийн зарга мэдүүлнэ гэж 2013 оны 1 дүгээр сард анхааруулсан. Таван Толгой нүүрсний уурхайг удирдан явуулдаг Монгол улсын төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой компани Хятадын Хөнгөн Цагааны Чалко компанитай хэлэлцээр хийхийг хүссэн ажээ. Уг хэлэлцээрээр Чалко компани Эрдэнэс Таван Толгой компанид 350 сая ам.долларыг зээлүүлж харин Монголын компани Таван Толгойн нүүрсээр төлөх ёстой аж.

Харин Чалко компани Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Канадын Саутгоби Ресорсез компанийг худалдан авахаар 926 сая ам.долларын санал тавихаар төлөвлөөд байсан ч Засгийн Газар зөвшөөрөхгүй гэж таамагласны улмаас 2012 оны 10 дугаар сард саналаа татан авчээ. Үүнийгээ хууль зүйн орчин тодорхой бус байгаатай холбон тайлбарласан.

Түүнчлэн Засгийн Газар болон уул уурхайн компаниудын хоорондын зөрчлөөс гадна газрын баялагаас ард түмэндээ хүртээхийн тулд хүний нөөцийн хүчин чадал тэр дундаа уул уурхайн салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж шүүмжлэгчид үзэж байна.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлагын Цэвэр Нүүрс Төвийн гишүүн Андрю Минчинер “Техник эдийн засгийн үзүүлэлтэнд тулгуурлан хүний нөөцөө бэлтгэх, салбартаа хамааралтай технологийн асуудлаа шийдэх сургалтанд хамруулах, цэвэр нүүрс болон бүсад технологийн талаар мөн үр ашигтай бөгөөд хүрээлэн буй орчноо хамгаалах талаар мэдлэг олгох нь нэн тэргүүнд шаардлагатай байна. ” гэж 2013 оны 3 дугаар сард тэмдэглэжээ. Мөн “Талууд улсын ойрын ирээдүйн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, урт хугацааны тогтвортой хөгжлөөс үндэсний нөөц бололцоогоо олж бүрдүүлэхэд нь туслалцаа үзүүлэх нь чухал юм ” гэжээ.

Эрдэс баялагаа хамгаалах, гадаадын хөрөнгө оруулагчдыг сэтгэл хангалуун байлгах хоёрт тохирох дундажыг олж байж гэмээнэ эрүүл эдийн засгийн үндэс өөрөө тавигдах буйза. Удаан жаргаж, хөгжиж дэвжихийг хүсвэл Улаанбаатар харилцааны чадвараа дээшлүүлж, олон улсын уул уурхайн компаниудтай харилцахдаа бүхнийг урьдчлан тооцоолсон байдлаар хандах хэрэгтэй.

 

Mongolia: Ongoing mining disputes hurt growth

Following disagreements between the government and major international mining firms, Mongolia is taking steps to reassure investors. However, it has proven difficult to convince interested parties that these disputes are not indicative of a deeper conflict building between the present leadership and the foreign firms that are extracting minerals.

In mid-March government officials said a disagreement with multinational mining firm Rio Tinto on key points relating to cost overruns, the feasibility study for phase two of the Oyu Tolgoi copper-gold mine and the employment of Mongolian workers would not delay the start of production, which is scheduled to take place at the end of June 2013.

“The Mongolian government and the investor both [want to] highlight the importance of production starting on time,” Dorjsuren Javkhlanbold, a senior official at the Ministry of Mining, told Reuters.

In a further bid to calm sentiment, Ulaanbaatar also announced in March that it will ease recently introduced limits on foreign investment. Referring to legislation that required any deal worth more than MNT100bn ($71.9m) and involving the transfer of more than 49% of a Mongolian company to a foreign group to be referred to parliament for approval, Luvsanvandan Bold, the minister for foreign affairs, said on March 21 that the threshold would be raised to MNT1trn ($719.7m). “There will be changes in the law in the near future so that the international community and investors will be happy,” said Bold.

However, such steps will likely be condemned by politicians who say major international firms, such as Rio Tinto, are taking advantage of the country’s surge in resource wealth. Under its original deal with Rio Tinto, signed in 2009, the government was granted a 34% stake in the Oyu Tolgoi project, which will rise to 50% after the first 30 years of operation. Pressure from opposition politicians, however, saw the government attempt to renegotiate this in October 2012, as well as increase the size of royalty payments, but a revised deal has yet to be reached.

The massive Oyu Tolgoi copper and gold mine is important to the future growth of Mongolia, as it is set to double the size of the economy when it comes on stream in 2013. Meanwhile, the equally giant Tavan Tolgoi coal deposit, which is estimated to hold some 6bn tonnes of reserves, will also play a significant role in economic expansion.

Yet the coal sector has also fallen victim to a dispute between the government and mining firms. The China Aluminium International Trading Company (Chalco) said in January 2013 that it would seek legal redress if the Mongolian government followed through with a decision to try to alter an agreement signed in 2011. State-owned Erdenes-Tavan Tolgoi (ETT), the firm that manages the Tavan Tolgoi coking coal mine, said it wanted to renegotiate that deal with Chalco. The agreement between the two firms saw the Chinese firm lend ETT some $350m, which the Mongolian company would then repay with Tavan Tolgoi coal.

Meanwhile, Chalco had also planned to make a $926m bid for SouthGobi Resources, a Canadian firm based in Mongolia, but abandoned its proposal in October 2012 after strong suggestions that the government would not approve it. The firm also cited uncertainty over the regulatory environment as a cause.

In addition to disputes between the government and mining firms, critics say that to ensure its citizens benefit wholly from resource wealth, the country also has to build human resources capacity to ensure there is sufficient scope for its people to take on more than unskilled jobs within the mining sector.

“There is a significant need for techno-economic based capacity building and associated technology awareness training to be provided, covering the efficiency and environmental impacts of clean coal and alternative technologies,” Andrew Minchiner, the principle associate at the IEA Clean Coal Centre, wrote in March 2013. “This is necessary both to assist the nation in its near-term development plans and also to build up the national capacity from a longer-term sustainable perspective.”

Indeed, unless the country is able to strike a proper balance between nationalist sentiment, protecting its resources and keeping foreign investors happy, the basis for healthy economic assessments for the near term could be significantly impacted. To ensure continued prosperity, Ulaanbaatar needs to improve its ability to communicate, as well as take a more inclusive approach to dealing with international mining firms.

Covid-19 Economic Impact Assessments

Stay updated on how some of the world’s most promising markets are being affected by the Covid-19 pandemic, and what actions governments and private businesses are taking to mitigate challenges and ensure their long-term growth story continues.

Register now and also receive a complimentary 2-month licence to the OBG Research Terminal.

Register Here×

Product successfully added to shopping cart

Read Next:

In Asia

Brunei Darussalam: Refined investment

The downstream energy sector in Brunei Darussalam is set to get the biggest makeover in its history, with a Chinese consortium planning to invest up to $6bn to develop an oil refinery and...

In Industry

Brunei Darussalam: Refined investment

The downstream energy sector in Brunei Darussalam is set to get the biggest makeover in its history, with a Chinese consortium planning to invest up to $6bn to develop an oil refinery and...

Latest

Turkey's Prime Minister Ecevit in the US

The Turkish Prime Minister Bulent Ecevit has spent the last week in the US hoping to garner support for economic reforms at home and trade concessions for Turkish exports to the US.