Mongolia: Growing pains for agriculture

Text size +-
Share

In English

Монгол улс: Хөдөө аж ахуйн өсөлтийн өвчин

Хэдийгээр Монгол улсын хөдөө аж ахуйн салбар нь менежментийн шинэ арга барилын үр ашгийг мэдэрч технологийн дэвшлийн ачаар эрчимжсэн үйлдвэрлэлд анхаарал хандуулж байгаа боловч бага хэмжээний хөрөнгө оруулалт болон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтээс үүдсэн асуудлыг даван туулахын тулд хүчин чармайлт гаргаж байна.

6-р сарын дундуур Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Т.Бадамжунай мал аж ахуйн салбарт энэ жил 15 сая төл хүлээн авахаар төлөвлөж байгаа нь дээд амжилт бөгөөд ихэнх үр тарианы хаврын тариалалт бараг дууссан хэмээн Сайд нарын танхимд мэдэгджээ.

Мал маллагаа нь хөдөө аж ахуйн салбарын бараг гуравны хоёрыг эзэлдэг ба улаан буудай, төмс, хүнсний ногоо бол гол тариалж буй үр тариа ажээ. Зарим талаараа 2008-аас 2010 оны хооронд хэрэгжсэн тариалалтын нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн ачаар эдгээрийн гарц нь 2011 онд 25% (433,400 тон), 14% (191,500) болон 18% (97,200)-ийн өсөлттөй гарсан байна.

Түлш, улаан буудайн үр, бордоонд зориулсан 40-50%-ийн зээл болон жижиг дунд үйлдвэрүүдэд (ЖДҮ) зориулсан гаалийн мөнгөн шилжүүлгүүд болон татварын урамшууллууд нь 2012 онд үйлдвэрлэл улам илүү гарцтай байх итгэл төрүүлж, 330,000 га тариалангийн талбайгаас 490,000 тон удаан буудай, 200,000 тон төмс, 110,000 тон бусад хүнсний ногоо хураан авах төлөвлөгөөтөй ажээ. Тус яам нь улсын сангууд болон Хятадаас авсан хөнгөлөлттөй зээлийг ашиглан шинэ техник тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

Бээжинтэй тогтоосон худалдааны холбоо нь хөдөө аж ахуйн ихээхэн нөөц бололцооны нэгэн хэсэг болох бөгөөд нэг л өдөр Хятад руу чиглэсэн уул уурхайн салбарын экспортын түвшинтэй өрсөлдөхүйц болж болох юм хэмээн таамаглаж байгаа талаараа Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд 5-р сард мэдэгдсэн байна. Жил бүр 100,000 тон үр тариаг Хятад руу экспортлох хэлэлцээр хийгдэж байгаа хэмээн мэдэгдэхдээ Батболд ийнхүү нотолсон байна.

2011 онд мөн үүнтэй ижил гэрээнд Улаанбаатар нь 8 сая толгой хонь экспортлохоор тохиролцжээ. Гэвч хорогдож байгаа байгалийн нөөц, инфляци, 5-р сард гаргасан таамаглалын санаа зовоосон асуудлын улмаас засгийн газар махны экспортыг 7-р сарын 1-н хүртэл хязгаарласан байна. Ийм алхам нь 2009-2010 онуудад нийт малын 17% буюу 7.8 сая толгой малыг авч одсон зудын (хахир өвөл) нөөц бэлтгэлийг базаах шаардлага бүхий улсын нийтлэг чухал байдлыг тодруулж өгч байна.

Малын дээрх экспортын талаарх санаа зовоосон өөр асуудал гэвэл цөлжилтөд хувь нэмэр оруулж буй мах болон үндэсний ноолуурын үйлдвэрлэлд чиглэсэн мал аж ахуйн хэт хараат байдалд хүргэх вий гэсэн айдас юм. Агаарын хэм нэмэгдэж мөн шороон шуурга, бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглах байдал нэмэгдэх зэргээс хамаарч өнгөрсөн 40 жилд бэлчээрийн гарц 20-30%-иар багасах байдал явцын дунд ажиглагдсан байна.

1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засагт шилжсэн үеээс уг асуудал улам муудсан байх. Хөдөө аж ахуйг хувьчилсанаар үйлдвэрлэлийг өрхийн түвшний үйлдвэрлэл рүү түлхэж, уг салбарыг зохицуулахад хүнд болж хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь багасчээ.

Уг салбарт илүү өндөр технологи болон техникүүд авчрахын сацуу хөдөө аж ахуй болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөрүүдэд хууль эрх зүйн болон эдийн засгийн илүү таатай нөхцлийг буй болгохоор CRP төвлөрч байна, гэвч энэ нь хөдөө аж ахуйг худалдааны жинхэнэ суурь болгон хөгжүүлэхэд хангалттай хэмжээний хүчин чармайлт болж чадахгүй байна хэмээн шүүмжлэгчид бас байдаг.

Илүү уялдаа холбоо, зохицуулалттай үндэс суурийг тавих алхам хийхдээ бүх өрх бүл, хуулийн этгээд, байгууллагуудыг хамрах хөдөө аж ахуйн үндэсний хэмжээний анхны тооллогыг 5-р сард тус улс эхлүүлсэн байна. Үүнд мөн газар ашиглалт, эзэмшил, хөрсний элэгдэл, ойжуулалт, хамгаалалт, ашиглалт болон усжуулалтын талаарх мэдээллийг хангаж өгөх юм. Энэ нь зах зээлийн шударга үнэлгээг тогтоох, фермерүүдэд бие даасан хоршооллуудыг байгуулахад нь дэмжлэг болсон төрийн зохицуулалттай барааны биржийг байгуулах утхай хууль 2011 оны 6-р сард батлагдсаны дараах үйл явдал юм.

Гадаадын мэргэжилтнүүдийг ашиглаж, тогтвортой техникийг дэмжсэн хөдөө аж ахуйн ирээдүйн хөрөнгө оруулалтын нэг боломжит загвар бол 2011 оны 5-р сард Солонгос Монголын Хөдөө аж ахуйн бэлтгэлийн хорооноос хийсэн хөрөнгө оруулалт бөгөөд үүнд экологид ээлтэй хөдөө аж ахуй болон мал аж ахуйн үржүүлгийг эрхлэхэд зориулж Халхын голын бүс нутагт 30,000 га газрыг түрээслэсэн байна. “Эдийн засгийн хөдөө аж ахуйн тусгай бүс нутаг” нь Сэүлийн хүнсний аюулгүй байдлын айдсыг намжаахын сацуу Монголын хөдөө аж ахуйн экспортын зах зээлд хувь нэмэр болно хэмээн Солонгос болон Монголын засгийн газар хоёулаа мэдэгдсэн байна.

Тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт бага байгаа талаарх асуудлыг хөндөн, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах талаар засгийн газар ажиллаж байсан хэмээн албаны хүмүүс ОБГ-т хэлжээ. “Манай салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон боломж байдаг. Эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын бодлогын зохистой менежментэд чиглэн бид ажиллах болно.” хэмээн Бадамжунай ОБГ-т хэлэв. “Манай хөдөө аж ахуйн нөөц бололцоо болон түүхий эдийн нөөц байгаа тохиолдолд, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг татах нь чухал.”

Мах, сүү, арьс шир, түүхий материалыг боловсруулах зэрэг агро-үйлдвэрлэл нь өсөлтийн хувьд цаг нь болсон зүйл гэж үзэж байна. Гэвч агро-боловсруулалтын үйлдвэрлэл нь дотоодын жижиг дунд хэмжээнд байгаа ба одоогоор зөвхөн ноолуур болон зах зээлийн орон зайгаа олсон зарим бүтээгдэхүүнүүд л экспортод гарч байна.

Технологийн шинэ зохион бүтээлүүд нь гарцыг шинэ түвшинд өргөж, дараагийн алхамд гадаадын хөрөнгө оруулалтыг урин дуудсан хөдөө аж ахуйн хэрэгжиж болохуйц үйлдвэрлэлүүдийг буй болгох болно. Газар тариалангийн талбай дутагдахааргүй, бэлчээрийн сайн зохицуулалттай, өндөр чанартай бусад түүхий материалууд худалдаалагдаж байгаа үед Монголын хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлт сайжрах ёстой. Гэвч уг салбарыг илүү сайн зохион байгуулж, зохицуулах хүртэл түүнд хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалтыг татахад хэцүү байх болно.

 

Mongolia: Growing pains for agriculture

Although Mongolia’s agriculture sector is feeling the benefits of new management approaches and seeing intensified production thanks to technological advances, it is still struggling to overcome issues created by under-investment and a transition from a planned to a market economy.

In mid-June T. Badamjunai, the minister of food, agriculture and light industry, told the cabinet that the livestock industry expects 15m births this year, a record high, and that the spring planting of most crops was almost complete.

Animal herding provides almost two-thirds of agricultural production, while the main crops grown are wheat, potatoes and vegetables. These saw rises in output of 25% (433,400 tonnes), 14% (191,500) and 18% (97,200), respectively in 2011 thanks in part to a crop rehabilitation programme (CRP) that ran between 2008 and 2010.

The introduction of measures such as 40-50% loans for fuel, wheat seeds and fertilisers, along with Customs remittances and tax incentives for small and medium-sized enterprises (SMEs) are hoped to produce even higher yields in 2012, with targets of 490,000 tonnes of wheat, 200,000 tonnes of potatoes and 110,000 tonnes of other vegetables from 330,000 ha of arable land. The ministry has also procured new technical equipment using state funds and soft loans from China.

Trade links with Beijing are emerging as an area of great potential for agriculture, with Prime Minister S. Batbold predicting in May it could one day emulate the mining sector’s level of exports to China. Batbold made the claim as he was announcing that talks were under way for a deal that would see 100,000 tonnes of crops exported to China annually.

In a similar agreement, in 2011 Ulaanbaatar agreed to export 8m sheep. However, as a result of concerns over depleting reserves, inflation and speculation in March the government restricted meat exports until July 1. Such moves highlight recurring national concerns over the need to build up reserves for dzuds (harsh winters), which in 2009-10 claimed up to 17% of livestock – 7.8m animals.

Other concerns over such livestock exports include a fear that over-dependence on animal husbandry for meat and the nation’s cashmere industry are both contributing towards desertification. The process has seen a 20-30% decrease in pasture grassland yields over the past 40 years due to an increase in air temperature, increased dust storms and over-grazing.

The problem has likely worsened due to the move to a market economy in the early 1990s. As the privatisation of agriculture has led to production being dominated by household-level production, the sector is hard to regulate and less attractive to investors.

The CRP focused on establishing legally and economically favourable conditions for farming and vocational programmes, while bringing more advanced technologies and techniques into the sector, but critics say it didn’t represent a thorough enough attempt to establish farms on a truly commercial basis.

In a step expected to lay the groundwork for better coordination and regulation, the country launched its first nationwide agricultural census in May, meant to cover all households, entities and organisations. It will also provide data on land use, ownership, soil erosion, afforestation, protection, utilisation and irrigation. This follows a law passed in June 2011 establishing a state-run commodities exchange to help determine fair market pricing and encourage farmers to form independent cooperatives.

One possible model for future farming investment that uses foreign expertise while promoting sustainable techniques was a May 2011 investment by the Korea Mongolia Agricultural Development Preparation Committee, which leased 30,000 ha in the Khalkhgol region to carry out eco-friendly agriculture and livestock breeding. Both the Korean and Mongolian governments said the “Special Economic Agricultural Zone” would contribute to Mongolia’s food export market while helping to ease Seoul’s food-security fears.

Addressing the concerns over the lack of foreign interest in the sector, officials told OBG the government was working to improve the investment climate for agriculture. “There is a substantial possibility to increase investments in our sector. We will work towards proper management of investment policies to increase economic efficiency,” Badamjunai told OBG. “Given our agricultural potential and raw material resources, attracting investment for developing export-orientated industries is significant.”

Agro-processing, such as the processing of meat, milk, leather and raw materials, is one area identified as ripe for growth. However, agro-processing industries are generally on a small scale domestically, with only cashmere and some niche products currently available for export.

Technological innovations have lifted yields to new levels and the next step will be to create viable agriculture industries that invite foreign investment. With no shortage of arable land – if grazing is well managed – and a host of other high-quality raw materials at its disposal, Mongolia’s agriculture industry should post improved performance. However, until the sector is better organised and regulated, it will be hard for it to attract the investment it needs.

Covid-19 Economic Impact Assessments

Stay updated on how some of the world’s most promising markets are being affected by the Covid-19 pandemic, and what actions governments and private businesses are taking to mitigate challenges and ensure their long-term growth story continues.

Register now and also receive a complimentary 2-month licence to the OBG Research Terminal.

Register Here×

Product successfully added to shopping cart

Read Next:

In Asia

Brunei Darussalam: Refined investment

The downstream energy sector in Brunei Darussalam is set to get the biggest makeover in its history, with a Chinese consortium planning to invest up to $6bn to develop an oil refinery and...

In Agriculture

Emerging Market Trends 2022: Food Security

Food security became a central priority for many emerging markets in 2022, against the post-Covid-19 pandemic backdrop of supply chain shocks, natural disasters and high commodity prices.

Latest

Turkey's Prime Minister Ecevit in the US

The Turkish Prime Minister Bulent Ecevit has spent the last week in the US hoping to garner support for economic reforms at home and trade concessions for Turkish exports to the US.