In Mongolian
New production capacity in Mongolia’s cement industry is set to meet rising demand as advanced technology is replacing old equipment, moving towards self sufficiency in one of the key materials in the construction trade.
In May, Mongolia began production at the country’s largest cement plant, a 1m-tonne-capacity facility in the Khutul district of Selenge Province. The plant was refurbished over a one-and-a-half year period, replacing outdated technology from an inactive Soviet-era cement factory with a modern dry process system.
Located 250 km to the north of Ulaanbaatar, output from the plant will be equal to around 50% of annual cement consumption. By using the dry process, which does not have water added to the ground up materials during production – unlike in most older plants – it will require less power to fire its kilns and cause less pollution.
Prior to the Khutul plant coming back on line, Mongolia’s cement production was around 240,000 tonnes per year, well short of the 2m tonnes poured in 2013. The shortfall in production has traditionally been met by imports, mostly from China, though demands from that country’s domestic market have at times put constraints on sales to its neighbour, limiting construction sector growth in Mongolia.
More capacity in the project pipeline
At the end of April, the European Bank for Reconstruction and Development (EBRD) announced it would provide a $65m loan for Mongolian firm Senj Sant to fund the construction, commissioning and operation of a high-tech dry process cement plant. The loan was part of an extended financial package agreed in May 2013, which included a $20m equity investment in Senj Sant, whose parent company is the Monpolymet Group.
Phil Bennett, first vice-president of the ERBD, said the project represented another step towards the diversification of Mongolia’s economy. “It directly supports and nurtures the development of the private sector in a relatively underdeveloped industry in Mongolia,” he said.
The new plant, located in the Dornogobi Province in southern Mongolia, is forecast to add 1m tonnes of production capacity to the cement industry, with much of its output to be directed towards supplying cement and raw materials to major mining projects in the region.
Demand for cement, along with other building materials, is set to rise sharply in the coming years as both the public and private sectors roll out extensive construction projects. With a boom in the mining sector in particular, the demand for cement to build infrastructure both at mines and for transport links will climb.
At the same time state-backed projects in infrastructure, housing and utilities will also draw heavily on domestic production and imports. This demand could cause some bottlenecks in the supply pipeline, pushing up prices if the flow of materials cannot be maintained at a level equal to the construction sector’s requirements.
Cement self-sufficiency
The increased demand for cement is also boosting other sectors, notably the mining industry that provides a ready market for raw materials used in the production process as well as for coal to fire kilns. In early May, international mining firm Viking Ashanti announced its Mongolian subsidiary Auminco Mines had been in discussions with local cement manufacturers to supply their coal needs from Auminco’s Berkh Bituminous Coal Project in northern Mongolia.
Apart from the Senj Sant project, there are at least two other cement plants in the works with the Mongonyn Alt Group and Germes Gakhiur building new production facilities, both expected to be completed and begin production some time in 2015.
With the additional production these plants offer, Mongolia is expected to come close to cement self-sufficiency. This could still be tested by rising demand from both the public and private sector, with some estimates putting requirements at up to 3m tonnes a year by 2015.
.
Монголын цементийн үйлдвэрлэлийн одоогийн нөхцөл нь хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэн, барилгын голлох түүхий эдийн бие даасан байдлаа хангасан сүүлийн үеийн технологи бүхий хэрэглээний өсөлттэй нийцэж эхэлж байна.
Тавдугаар сард Монголд нэг сая тоннын хүчин чадалтай, тус улсын хамгийн том цементийн үйлдвэр Сэлэнгэ аймгийн Хөтөлд үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Зөвлөлтийн үеийн, идэвхгүй, хоцрогдмол тус цементийн үйлдвэрийг орчин үеийн, хуурай аргын технологид шилжүүлэхэд нэг жил хагасын хугацаа зарцуулжээ.
Улаанбаатараас хойш 250 км-т байршилтай тус үйлдвэр жилийн цементийн хэрэглээний ойролцоогоор 50 хувийг хангах аж. Хуурай аргын технологийг ашигласнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад нэмэлт ус хэрэглэхгүй бөгөөд дийлэнх хуучин үйлдвэрүүдтэй адилгүй юм. Түүнчлэн бохирдол багаас гадна эрчим хүч бага зарцуулах аж.
Хөтөлийн үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө Монголын цементийн бүтээгдэхүүн жилд ойролцоогоор 240000 тонн байсан бол харин 2013 оноос хоёр сая тонноор “цутгах” болсон байна. Бүтээгдэхүүний хомсдол нь импортын асуудалтай тулгарсан бөгөөд дийлэнхийг нь Хятадаас авч байлаа. Гэтэл тус улсын дотоодын зах зээл хэрэглээндээ худалдааны хязгаарлалт тавьж байсан нь Монголын барилгын салбарын өсөлтийг ч мөн хязгаарлаж байв.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголын “Сэнж Сант” компанийн хуурай аргын, өндөр технологийн цементийн үйлдвэрийн барилга барих, ашиглалтад оруулах, үйл ажиллагаа явуулахад зориулж 65 сая ам.долларын санхүүжүүлт өгнө гэж мэдэгдсэн. Энэ зээл нь 2013 оны тавдугаар сард шийдвэрлэсэн санхүүгийн багцын нэг хэсэг байсан бөгөөд үүнд “Сэнж Сант” болон толгой компани “Монполимет” группийн өөрийн хөрөнгө оруулалт 20 сая доллар багтсан аж.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны анхны дэд ерөнхийлөгч Пил Беннет энэ төсөл нь Монголын эдийн засгийн төрөлжилтийн нэг алхам руу хөтөлж байна гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Энэ нь Монголын харьцангуй буурай хөгжилтэй үйлдвэрлэлд хувийн секторын өсөлтийг шууд дэмжинэ” гэж ярьжээ.
Монголын өмнө зүг Дорноговь аймагт байршилтай шинэ үйлдвэр нь цементийн үйлдвэрлэлийг нэг сая тонноор өсгөнө гэсэн урьдчилсан таамаг бий. Цементийн дийлэнх нь нийлүүлэлтэд чиглэгдэж буй бөгөөд тус бүсийн уул уурхайн төслүүдэд түүхий эд болох юм.
Барилгын бусад материалын зэрэгцээ цементийн хэрэглээ ирэх жилүүдэд огцом өсөхөөр байгаа нь хувийн болон төрийн салбарын аль алинд нь барилгын томоохон төслүүд өндийж буйтай холбоотой гэнэ. Ялангуяа уул уурхайн “бүүм”-ийн улмаас тээвэр, уурхай хоёрыг холбох дэд бүтэц байгуулах ажилд шаардлагатай цементийн хэрэглээ нэмэгдэх юм.
Мөн тэр үед дэд бүтэц, орон сууц болон нийтийн үйлчилгээний төрийн оролцоотой төслүүд импорт болон дотоодын үйлдвэрлэлийг гүйцэж болзошгүй. Хэрэв бүтээгдэхүүн материалын урсгал барилгын салбарын эрэлт хэрэгцээтэй ижил түвшинд байхгүй бол энэ хэрэгцээ нь нийлүүлэлтийн дамжлага, үнэ өсөх зэрэг зарим саад тотгорын үндэс болдог байна.
Цементийн нэмэгдсэн хэрэглээ мөн бусад салбараа дэмжиж байна. Тухайлбал, уул уурхайн салбарын үйлдвэрийн процесст, мөн түүнчлэн нүүрсийг шатаахад ашигладаг түүхий эд материалын бэлэн зах зээлийг хангаж буй аж. Тавдугаар сарын эхээр олон улсын уул уурхайн “Viking Ashanti” фирмийн Монгол дахь охин компани “Auminco Mines” нь Монголын хойд зүгт хэрэгжүүлж буй битумтэй тослог нүүрсний “Бэрх” төсөл нь орон нутгийн цементийн үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэгцээг хангах тухай хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн.
“Сэнж сант” төслөөс гадна тэнд хоёр цементийн үйлдвэр ажиллаж буй нь “Монголын алт” групп, “Гермес гахиур” компанийнх бөгөөд хоёулаа 2015 онд бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ зэрэг эхэлнэ гэсэн таамагтай байгаа гэнэ.
Follow Oxford Business Group on Facebook, Google+ and Twitter for all the latest Economic News Updates. Or register to receive updates via email.