In English
Монголын Засгийн газар улсынхаа эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлэх, хурдацтай нэмэгдэж буй импортын зардлыг бууруулах зорилготой дотоодын үйлдвэрлэлийн экспортыг дэмжих бодлогоо тодорхойллоо.
Экспортын голлох бүтээгдэхүүн ашигт малтмал, ноолуурын чиглэлийн үйлдвэрүүдийг санхүүжүүлэхийн тулд Засгийн газраас 2012 онд олон улсын зах зээлд гаргасан “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараас 360 тэрбум төгрөг /209 мянган ам.доллар/-ийг үүнд хуваарилах болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгдүгээр сарын эхээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Монголд ихээхэн хүлээлт дагуулсан, анхны биеэ даасан бонд нь захиалагч олонтой байсанд Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч эзэн Чингисийн нэрээр овоглогдсон нь нөлөөлсөн гэж дотоодын хэвлэлүүд мэдээлж байв.
Өнгөрсөн жилийн нүүрсний экспорт унасан эдийн засгийг дэмжихийн тулд уг бондоос ихээхэн мөнгийг дэд бүтцэд зарцуулсан байна.
Дээрх захиалгад нийцсэн шинэ төслүүдийг зохих нөхцөлийн дагуу гуравдугаар сарын 1 гэхэд сонгон шалгаруулж дуусна. Монгол Улсын Хөгжлийн банк /DBM/ зээлийн нөхцөл, шалгуурын дагуу боломжтой оролцогчдод хөрөнгийг хуваарилах аж.
Их хэмжээний импортын хамаарал
Монголын импортын зардал өнгөрсөн онд зургаан тэрбум ам.долларт хүрч өссөн бөгөөд хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 88 хувийг гадаадаас авч буй аж. Дотоодын хэвлэлд дурдсанаар, 45 сая толгой малтай боловч сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил, гурилан бүтээгдэхүүний 41, нэхмэл сүлжмэл эдлэл, бэлэн хувцасны 62 хувийг импортолдог гэнэ. Мөн ашигт малтмал, машины тоноглол болон гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд импортын бүтээгдэхүүний жагсаалтад багтжээ.
Экспортын үйлдвэрлэлийг дэмжих бодлого нь “Монголдоо бүтээцгээе” хөтөлбөрөөр зохицуулагдаж буй гэдгийг Н.Алтанхуяг нэгдүгээр сарын 9-нд мэдэгдлээ. Энэ нь 2014 онд нэг их наяд төгрөгөөр /595.2 сая ам.доллар/ “импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжин”, экспортын ач тусыг нэмэгдүүлэх үндэсний чиг хандлагыг онилж буй санаачилга юм байна. Арванхоёрдугаар сард Монголын Үндэсний статистикийн хорооныхон 2013 оны эхний арваннэгэн сарын байдлаар экспортын хэмжээ 4.2 хувиар буурсан тухай мэдээлэв.
Дэд бүтцийн дэмжлэг
БНХАУ-ын хэрэглээ буурснаас улбаалсан уул уурхайн орлогын хомсдол нь өнгөрсөн оны турш Монголын эдийн засагт нөлөөлсөн билээ. Гэсэн ч дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн бусад салбарын өсөлтийг жолоодоход дэм болсон байна. Дэд бүтцийн, ялангуяа зургаан аймгийг нийслэлтэй холбох авто зам барих зардал болгоомжлол дагуулж байсан ч ДНБ-ий жилийн өсөлт оны эхний хагаст 14.3 хувьд хүрсэн юм.
“Чингис” бонд нь авто болон төмөр зам, эрчим хүч, орон сууц зэрэг 200 гаруй төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг болоод байна. 837.9 тэрбум төгрөгөөр /487 сая ам.доллар/ шинэ төмөр замын төсөл, Тавантолгойн цахилгаан станц болон төмөрлөгийн үйлдвэрийг санхүүжүүлсэн бол нийт 256.3 тэрбум төгрөгийг /149 сая ам.доллар/ 700 км засмал зам барихад ашиглажээ.
Алдагдлын хамаарал
“Чингис” бондын хөрөнгийн зарцуулалтыг тойрсон шүүмжлэл бий ч тэд төсвөөс гадуурх хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн нь төсвийн алдагдлын хэмжээнд хязгаар тавьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчихөөс зайлсхийсэн гарц гэж мэдэгдэж байгаа юм.
2010 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ДНБ-ий хувьтай дүйцүүлсэн өрийн дээд хязгаар, төсвийн алдагдлын хэмжээг тусгасан билээ. 2014 онд өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь хүртэл өсгөхөөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ өнгөрсөн арваннэгдүгээр сард хүлээж аваагүй юм. Энэхүү хязгаарыг 2013 онд 50 хувиар тогтоож байсан бол энэ жил 40 хувь хүрч буурахаар байсан аж.
Дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн сүүлчээр Хөгжлийн банкны гаргасан 10 жилийн хугацаатай, 30 тэрбум иений /290 сая ам.доллар/ бондыг ч дээрх асуулт тойроод байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны банкаар баталгаа гаргасны ачаар уг өрийн бичгийн купон нь 1.52 хувь, хүүгийн хэмжээ нь ч багаар тогтсон аж.
Арванхоёрдугаар сард “Financial Times” сонинд “Самурай” нэртэй бонд Монгол Улсын өрийн хэмжээг дээшлүүлж болзошгүй гэдгийг онцолжээ. Энэ үед үнэлгээний “Fitch” агентлаг Засгийн газрын төсвийн алдагдал 2013 онд ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бөгөөд “улс төрийн бодлогын шахалтын үр нөлөөгүй” Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нөлөөлөхөөр төслийг өргөн барьсаныг тэмдэглэсэн байв.
Уг үнэлгээний агентлаг тус улсын хэтийн төлөвийг тогтвортойгоос сөрөг зэрэглэл болгон өөрчилсөн үед Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас ойрын саруудын сангийн болон мөнгөний бодлогын тэлэлт эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлж буйг Засгийн газарт нь сануулсан байна.
Мөн олон улсын хөрөнгө оруулагчид өдий хүртэл Монголд харьцангуй хялбар нөхцөлөөр зээл олгоход бэлэн байгаа ба одоогийн зардлын түвшин нь ойрын хугацаанд эрсдэл учруулахгүй ч нэмэлт баталгаа шаардах болно гэж тэд тэмдэглэжээ.
Mongolia looks to Chinggis bonds for export boost
The government in Mongolia has revealed plans to support domestic export manufacturers, with the aim of reducing a burgeoning import bill and boosting the country's economic foundations.
Prime Minister N. Altankhuyag said at a press conference in early January that the government would allocate MNT360bn ($209m) from the $1.5bn raised by the 2012 sale of “Chinggis bonds” to provide loans to local businesses in the primary export industries of minerals and cashmere.
Mongolia’s much-anticipated first sovereign bond, which was strongly over-subscribed, was dubbed “Chinggis” by members of the local media after the country’s founding father, Genghis Khan.
Since the offering in November 2012, the funds raised have financed infrastructure growth, helping to reduce the economic impact of falling coal exports last year.
Applications for the latest initiative are now with the authorities, with the selection process due to be finalised by March 1. The state-run Development Bank of Mongolia (DBM) will then allocate funds to successful candidates, while setting terms and conditions with borrowers.
High imports a concern
Mongolia’s hefty import bill climbed to $6bn last year, with the country importing 88% of its consumer goods. According to the local media, the nation buys 74% of its dairy products from abroad, despite producing 45m head of livestock, alongside 41% of flour-based products and 62% of its textiles and clothing. Minerals, machinery and electrical appliances also feature on the list of imports.
The plan to boost export industries squares with the “Let’s Construct and Create in Mongolia” programme, announced by Altankhuyag on January 9. The initiative is spearheading a national drive to increase the value of exports by MNT1trn ($595.2m) in 2014, with “support for manufacturing replacing support for imports”. In December, the National Statistical Office of Mongolia revealed that exports fell 4.2% in the first 11 months of 2013.
Infrastructure boost
A drop in mining revenues caused by reduced demand from China weighed on Mongolia’s economy during 2013. However, investment in infrastructure helped to drive growth in other areas of the economy. Annual GDP growth accelerated to 14.3% in the second quarter, buoyed by infrastructure spending, particularly the construction of roads linking six of Mongolia’s provinces.
The Chinggis bond has helped finance more than 200 projects, including roads and railways, air transport, energy and housing, across the sectors.
A total of MNT256.3bn ($149m) was used to construct 700 km of paved roads, while MNT837.9bn ($487m) went towards financing a wave of new railways, the Tavan Talgoi power initiative and a metallurgy plant.
Deficit concerns
However, critics have questioned the use of the proceeds from the Chinggis bond sale and say they have been used to finance off-budget programmes in an effort to avoid the fiscal stability law (FSL), which limits the size of the budget deficit.
When it was introduced in 2010, the FSL placed a cap on outstanding debt and the fiscal deficit, with the limit set as a percentage of GDP. Last November, parliament rejected a proposal to amend the FSL and increase the government’s borrowing capacity to 60% of GDP for 2014. The cap was set at 50% for 2013 and is due to come down further to 40% this year.
Questions have also surrounded a ¥30bn ($290m), 10-year bond that the DBM issued late last year to finance infrastructure projects. Thanks to a 90% guarantee by the Japan Bank of International Cooperation, borrowing costs were low, with the note’s coupon set at 1.52%.
In December, the Financial Times pointed out the so-called Samurai bond would likely run up against the country’s borrowing limit. The same month, ratings agency Fitch noted the government’s budget deficit had reached 12% of GDP in 2013, effectively rendering the FSL “ineffective as a constraint on policymaking”.
At the same time, the ratings agency revised the country’s outlook from stable to negative, and both the World Bank and IMF have cautioned the government in recent months that its expansionary fiscal and monetary policies could threaten the stability of the economy.
This suggests that, while international investors have so far been willing to lend money to Mongolia at relatively inexpensive terms, going forward, they may seek additional reassurance that current spending levels are not putting the country’s immediate outlook at risk.
Follow Oxford Business Group on Facebook, Google+ and Twitter for all the latest Economic News Updates. Or register to receive updates via email.