Монгол улс: Найдвартай байдалд тулгамдаж буй асуудал
Мөнгөний нийлүүлтийг хязгаарлах арга хэмжээг сүүлийн үед хэрэгжүүлж ирснээр зээлийн өсөлт буурахын хэрээр Монголын банкны системийн өсөлтийн тогтвортой байдалд итгэл найдвар төрж эхэллээ. Байгалийн нөөцийн орлогоос цутган орж ирж буй орлогын улмаас эдийн засагт ихээхэн хэмжээний өсөлт буй болно гэсэн хүлээлт нь төв банкны зүгээс макро-эдийн засгийн сонор сэрэмжтэй хатуу бодлого баримтлахыг шаардах болно.
9-р сарын тайланд дурдсанаар бол бодлогын хүүгийн хэмжээг 13.25% хүртэл 225 суурь оноогоор, харин нөөцийн хэмжээний шаардлагыг 12% хүртэл 700 суурь оноогоор нэмэгдүүлсэн [улсын] төв банк болох Монгол Банкыг Олон улсын валютын сан (ОУВС) сайшаасан бөгөөд хязгаарлалтын арга хэмжээнүүд нь зээлийн өсөлтөд гарсан ихээхэн хэмжээний бууралттай холбоотой байсан хэмээн тэмдэглэсэн байна.
“Банкны системийн хөрөнгөжүүлэлт болон ашигт байдал нэмэгдсэн ба найдваргүй зээлийн эргэн төлөгдөөгүй байгаа хэмжээ үнэмлэхүй утгаараа ихээхэн хэмжээгээр буурсан” хэмээн ОУВС бичжээ. Мөн тус сан, хөрвөх чадварын хэмжээний харьцааг 18%-аас 25% болтол өсгөж, хөрөнгийн хангалттай хэмжээний харьцааг 12-%аас 14% хүртэл нэмэгдүүлэхийг таван гол банкнаас шаардаж буй Монгол Банкыг сайшаасан байна.
Наймдугаар сард, Үндэсний Статистикийн Хорооноос найдваргүй зээлийн хэмжээ 312.3 тэрбум төгрөгт ($243.5 сая ам.доллар) хүрсэн нь, 6.6 тэрбум төгрөгөөр ($ 5.14 сая ам.доллар) нэмэгдсэн буюу өмнөх сартай харьцуулбал 2.1%-ийн өсөлт байсан ба 2011 оны мөн үетэй харьцуулбал 63.6 тэрбум төгрөг ($49.6 сая ам.доллар) буюу 16.9%-иар буурсан үзүүлэлт юм.
Макро-эдийн засгийн бодлогын хувьд парламентийн зүгээс 2013 онд амлах амлалтын өмнө уг үйл явц болж байгаа бөгөөд Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нь олон улсын зохицуулалтын стандартуудын түвшинд хүргэхийн тулд шалгалтын болон хяналтын системийг сайжруулж мөн эрсдлийг бууруулахын тулд төлбөрийн нөхцлийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх болно хэмээн 10-р сард сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Монгол Банк 2013-15 онд төлбөр тооцооны системд шинэчлэл хийж, гиро (банк болон хадгаламжийн кассын мөнгийг данснаас дансанд шилжүүлэхэд хэрэглэдэг бэлэн бус тооцооны нэг төрөл) системийн хэрэглээг нэмэгдүүлж, Монгол улсын төлбөр тооцооны системийн найдвартай тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд банкны үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдийг үнэлэх олон улсад танигдсан системд шилжин орох болно,” хэмээн Золжаргал хэлээд олон нийтэд хүргэх санхүүгийн энгийн мэдлэгийг дээшлүүлэх болно хэмээн нэмж хэлэв.
Тус улсын банкны үйлчилгээний хүртээмжийн нөхцлийг энэ жил магтаж болохуйц байсанба Дэлхийн Банкны 4-р сарын тайлангийн судалгаагаар бол насанд хүрэгчдийн 78% нь албан ёсны санхүүгийн байгууллагад данстай болж, насанд хүрэгчдийн 40% нь дебит карттай болсон байна. “Санхүүгийн [үйлчилгээг] хамруулсан байдлын хэмжигдэхүүн”-д банкны дурдсанаар бол хүн амын 8% нь гар утсаа ашиглан банкны үйлчилгээнүүдийг ашигласан байна.
Гэвч, Мүүди-гийн Хөрөнгө оруулагчдын үйлчилгээ хэмээх [байгууллага] Голомт Банк, Хаан Банк, Монголын Худалдаа хөгжлийн банк, Хас Банк гэсэн Монголын дөрвөн банкны зэрэглэлийг B1 хүртэл бууруулахдаа “эцсийн дүндээ банкны үнэлгээ нь тус засгийн газрын зээлээ төлөх чадварын зээлийн чанараас бүрэн тусгаарлагдах боломжгүй юм.” гэжээ.
“Монголын эдийн засаг байгалийн нөөцийн үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн улмаас өөрчлөгдөж байна. Энэ нь тус эдийн засгийн өсөлтийн хэмжээнд хүчтэй эерэг нөлөө үзүүлэхийн сацуу эдийн засгийн хэт халалт үүсгэж, инфляцийн дарамт үзүүлж, эцэстээ уг үсрэнгүй тэлэлт нь тэсрэлт дагуулах эрсдлийг буй болгож байна.” хэмээн Мүүди бичжээ.
Ихээхэн хэмжээний зэс болон өндөр илчлэгт нүүрсний ордуудаас орж ирсэн орлогын улмаас 2012-2016 оны хооронд ДНБ жилд дунджаар 14%-иар, 2016 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ гурав дахин өснө гэж тооцоолж байсан боловч одоо шинэчилсэн албан бус тооцооллоор бол эдийн засгийн өсөлт бага байх төлөвтөй байна. Эрдэс баялгийн тодорхой бус эрэлт хэрэгцээ болон үнэ бол Стандарт энд Пүүрс [байгууллагын] хувьд Монгол улсын хэтийн төлөвийн талаар эерэг хэмээн тогтоосон зэрэглэлээ тогтвортой хэмээн 10-р сарын сүүлээр засварлах шалтгааны нэг хэсэг болсон байна гэж орон нутгийн хэвлэн нийтлэлийн байгууллага тэмдэглэжээ.
10-р сард Фитч Рэйтингс [агентлаг] тайландаа Монголын банкууд “гадаад –валютын санхүүжилтийг нэмэгдүүлснээр [өөрсдийн] эрсдэлтэй байдлыг нэмэгдүүлж байна.” гэсэн ба тус агентлагийн үзэж байгаагаар, ирэх 12-18 сарын хооронд зээлжүүлэлтийн хэмжээ дахин нэмэгдэх бөгөөд хэрэв Монгол төгрөгийн ханш огцом буурвал зээл авагчид гадаад валютын зээлийг эргэн төлөх гэж зовж магадгүй.
ОУВС энэ тайландаа эмзэг байдлыг бууруулахын тулд баталгаагүй зээл авагчдад гадаад валютын зээл олгохгүй байхыг харгалзан үзэхийг зөвлөөд, банкны зээл болон банкны хадгаламжуудын гуравны нэгээс илүү хувь нь АНУ-ын ам.доллараар нэрлэгдсэн хэвээр байгааг тэмдэглэсэн байна.
Олон улсын байгууллагууд Монголын банкны салбарт гарч буй дэвшлийг үнэлж, Монгол Банк макро-эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихээ амалж байгааг харж байгаа боловч үнэлгээний агентлагууд өөдрөг үзэл багатайхан шиг байна. Эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхийн тулд засгийн газраас зээлийн хэмжээг хязгаарлаж, банкуудыг хүү, валютын ханшны эрсдэл, түүнчлэн баталгаагүй гадаад валютын зээлжилтэд хэт нээлттэй байхыг хязгаарлах арга хэмжээг цаашид авах шаардлагатай болж тун магадгүй.
Mongolia: Credibility challenge
The recent implementation of monetary tightening measures has seen confidence in the stability of Mongolia’s banking system rise in recent months as credit growth slows. However, exponential growth expected in the economy due to an influx of resource revenues will require the central bank to maintain strict macroeconomic vigilance.
In a September report, the IMF praised Bank of Mongolia (BoM), the central bank, for increasing its policy rate by 225 basis points to 13.25% and its reserve requirements by 700 basis points to 12%, stating that tightening measures have been associated with a considerable slowdown in credit growth.
“The capitalisation and profitability of the banking system have risen, and the outstanding stock of non-performing loans has declined in absolute terms,” the IMF wrote. The fund also praised the BoM for raising the liquidity ratio to 25% from 18% and requiring the five main banks to raise their capital adequacy ratios to 14% from 12%.
In August, the National Statistical Office reported that non-performing loans reached MNT312.3bn ($243.5m), an increase of MNT6.6bn ($5.14m), or 2.1%, compared to the previous month, and a decrease of MNT63.6bn ($49.6m), or 16.9%, compared to same period of 2011.
The progress came ahead of pledges by parliament on macroeconomic policy in 2013, with the governor of the central bank, N Zoljargal, telling reporters in October that the bank would improve the inspection and control system next year to bring it in line with international regulation standards, and that there would be reform of the legal environment of payments to reduce risk.
“The BoM will reform the settlements system in 2013-15, increase the usage of giro-systems and enter an internationally acknowledged system to assess banking services and products to ensure the reliable and permanent operation of settlement systems in Mongolia,” said Zoljargal, adding that the bank will also take action to improve the basic financial knowledge of the public.
The country’s provision of access to banking services was lauded this year, with a World Bank report finding in April that 78% of adults have an account at a formal financial institution and that more than 40% of adults reported having a debit card. In “Measuring Financial Inclusion”, the bank also noted that 8% of the population used their mobiles to access banking services.
However, in May, Moody’s Investors Service downgraded the ratings of four Mongolia banks, including Golomt Bank, Khan Bank, the Trade and Development Bank of Mongolia and XacBank, to B1, saying, “a bank’s rating ultimately cannot be completely insulated from the credit quality of the government’s creditworthiness.”
“Mongolia’s economy is transforming because of the rapid development of its natural resources industries. While this is having a strongly positive effect on the economy’s growth rates, it does create the risk of an overheating of the economy, inflationary pressure, and, ultimately, the risk that boom could be followed by bust,” wrote Moody’s.
Revenues from vast copper and coking coal mines had been estimated to see GDP growth average 14% a year between 2012 and 2016, and GDP per capita to triple by 2016, but revised informal estimates now expect economic growth to be lower. Uncertain minerals demand and prices were part of the reason Standard & Poor’s revised its rating outlook on Mongolia from positive to stable in late October, local media reported.
In October, Fitch Ratings also noted in a report that Mongolian banks’ “increased foreign-currency funding raises [their] risk profiles,” saying that the agency expects lending volumes to pick up again over the next 12-18 months, and that borrowers may struggle to repay foreign currency loans if the Mongolian tugrik were to depreciate sharply.
In its report, the IMF recommended that authorities consider prohibiting foreign currency lending to unhedged borrowers to reduce vulnerability, noting that more than one-third of bank loans and bank deposits are still denominated in US dollars.
While international organisations have praised the progress in Mongolia’s banking sector and BOM appears committed to maintaining macroeconomic stability, ratings agencies are less bullish. To avoid an overheating of the economy, the government will likely need to further tighten credit measures and limit banks’ exposure to interest and exchange rate risks, as well as unhedged foreign currency lending.