Mongolia budgets for growth

Text size +-
Share

In English

Монголын хууль тогтоогчид өсөлтийг дээд зэргээр хангаж, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад шаардлагатай дэд бүтцийг бий болгохыг оролдсон, эдийн засаг дахь хөрөнгө оруулалтыг тодотгосон 2014 оны улсын төсвөө батлаад байна. Гэсэн ч энэ нь богино хугацаанд өрийн өндөр түвшинд хүргэж болзошгүй бөгөөд хүлээж буй орлого нь дундаас урт хугацаанд сайжрах болно.

Арваннэгдүгээр сарын 15-нд 4.8 их наяд төгрөгийн орлого /2.8 тэрбум доллар/, 5.7 их наяд төгрөгийн зарлагатай /3.35 тэрбум доллар/ төсвийг баталсан бөгөөд 943 тэрбум төгрөгийн зөрүүг /550 сая доллар/ бонд гарган нөхөхөөр Засгийн газар төлөвлөөд байв.

Төсвийн нэг гол чиглэл нь хөрөнгө оруулалтын зардал бөгөөд үүнийг 1.2 их наяд /685 сая доллар/-аар төлөвлөсөн нь нийт төсвийн 25 хувиас илүүд тооцогдож байна. Энэхүү зардлын ихэнх нь голдуу уул уурхайн бүтээгдэхүүнийг дэмжихэд чиглэсэн дэд бүтцийн төслүүдэд ногджээ.

Арваннэгдүгээр сарын 19-нд Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Wall Street Journal”-д Монголын эдийн засаг энэ жил ойролцоогоор 11 хувиар өснө, мөн 2014 онд өндөр өсөлт хүлээж байна гэж ярьжээ. Гэсэн ч тэр нарийвчилсан тоог дурдсангүй. Н.Золжаргал ДНБ дор хаяж 11 хувиар өснө, ирэх жил 17 хувьд хүрч магадгүй гэж хэлсэн байна. Тус улсын эдийн засаг 2011 онд 17 хувиар, 2012 онд 12.2 хувиар өсөж байжээ.

Төсвийн шүүмжлэл нь өндөр зардал, зээл, улсын төсвийг дэмжсэн бага хэмжээний тодотгол руу чиглээд байгаа. Дэлхийн банк арваннэгдүгээр сарын эхээр хэвлэн гаргасан Монголын эдийн засгийн хагас жилийн тайландаа мөнгөний бодлого, төсвийн тэлэлтэд анхаарахыг дахин санууллаа.

Олон улсын санхүүгийн институцийн байгууллагад томоохон түвэг болж буй зүйл нь урсгал тооцооны алдагдлын хэмжээ 2013 онд ойролцоогоор ДНБ-ий 30 хувьд хүрэх гэнэ. Тэнцвэргүй байдал нь зарим талаараа экспортын бууралтаас шалтгаалж байгаа боловч Засгийн газрын тэлэлтийн бодлогын үр дүн нь импортын хэрэгцээг хүндрүүлээд байгаа аж.

“Зүүн Азийн бүсийн бусад улстай харьцуулахад Монголын эдийн засгийн бодлого нь өндөр инфляц, урсгал тооцооны томоохон алдагдалд хүрч маш их тэлэхээр байна. Одоогийн чөлөөт эдийн засгийн бодлого нь урагшаа явахад тогтворгүй байж мэднэ” гэж Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тэхюн Ли хэлжээ.

Ирээдүйг бүтээн босгох нь

Харин Засгийн газар удаан хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгоход шаардлагатай зардалд анхаарал тавьж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр Монгол Улс бол “хөрөнгө оруул, тэл” гэсэн цаг үедээ яваа бөгөөд төрийн бус хөрөнгө оруулалтыг дэмжсэн, өсөлтийг идэвхжүүлэх ирээдүйн ашгийн үндсийг тавихын тулд Засгийн газар чармайж байгаа гэнэ. “Бидний хийх цорын ганц зүйл бол эдийн засгаа өсгөх юм” гэж саяхан “Оксфорд бизнес групп”-т өгсөн ярилцлагадаа тэрбээр өгүүлжээ. Мөн “Энэ Засгийн газар улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор татварыг өсгөх тухай төлөвлөөгүй байгаа” гэж хэлсэн байна.

Төрийн зардал төсөвлөснийхөө дагуу явж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын уур амьсгал одоо сайжирч байна, Засгийн газар “зам уруудсан” орлогыг дэмжих болно гэж Н.Алтанхуяг ярьжээ. “Монголын улсын төсвийн орлого нэмэгдэхэд бидний өсөлтийн гол төв байх болно” гэж тэр хэлсэн.

Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөрөнгө оруулалтын шинэ хууль нь Дэлхийн банкны тайланд дурдсан өөдрөг өсөлтийг тогтооход туслах юм.

Зардлын хязгаар

Зардлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх үед Засгийн газрын хамгийн гол саад тотгор нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болох юм. 2010 онд баталсан уг хуульд ДНБ-д эзлэх өрийн дээд хязгаарыг тогтоосон байгаа.

Арваннэгдүгээр сарын 15-нд төсөв батлах хүртэл УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд засвар оруулахыг зөвшөөрөөгүй. Засгийн газар 2014 онд ДНБ-ий 60 хувь хүртэл зээлийн хэмжээг нэмэгдүүлэхээр оролдож байсан. 2013 онд 50 хувь руу дээшилсэн өөрчлөлт нь дараа жил 40 хувиас илүүг зээлж болохгүй гэсэн хуулийн хязгаартай тулгарч байгаа юм.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт УИХ зээлийн “жолоог” сул тавихаас татгалзаж буй нь 2014 онд бий болох зарим өсөлтөд саад учруулна гэж ярьжээ. “Төлөвлөсөн ёсоор дэд бүтцийн хөгжлийг санхүүжүүлэх ихээхэн хэмжээний бондыг гаргах байсан, өчигдрийн шийдвэр үүнийг хязгаарлаж байгаа юм” гэж арваннэгдүгээр сарын 15-нд “Блүүмбэрг”-т ярьжээ. Мөн тэрбээр “Ирэх жил бид төлөвлөсөн зүйлээ хийхгүй байх бололтой” гэж нэмж хэлсэн байна.

Дэлхийн банкны мэдээлснээр Засгийн газар энэ үед төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төслүүдээ бүгдийг нь хэрэгжүүлэх хэрэггүй, энэ нь улсад ашиг тустай байх төдийгүй төр засаг “сайн зарцуулалт”-ын бодлогод чиглэх хэрэгтэй гэнэ. ОУВС ч Дэлхийн банкны хамт Засгийн газарт одоогийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарыг баримтлахыг уриалж байгаа ба төсвөөс гадуурх зардлыг төсөвт багтаавал /Монголын Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалтын төслүүд/ нэг алхам болно гэдгийг сануулаад байгаа.

 

Mongolia budgets for growth

Lawmakers in Mongolia have approved a budget for 2014 that emphasises investment in the economy and seeks to build the infrastructure needed to sustain a commodities boom and maximise growth. While this likely means higher debt levels in the short run, the expectation is that earnings will improve in the medium-to-long term.

The budget, which was passed on November 15, projects revenues of MNT4.8trn ($2.8bn) and expenditures of MNT5.7trn ($3.35bn), with the government planning to issue bonds to bridge the gap of MNT943bn ($550m).

One core line in the budget is capital expenditure, which is set at MNT1.2trn ($685m) and accounts for more than 25% of total outlays. Much of this spending is marked for infrastructure projects aimed at boosting production, notably in mining.

On November 19, central bank governor N. Zoljargal told the Wall Street Journal the Mongolian economy would expand by around 11% this year, with higher growth expected in 2014. While he did not provide a precise figure, Zoljargal said GDP would increase by at least 11% and perhaps as high as 17% next year. The economy grew by 12.2% in 2012 and 17% in 2011.

Critics of the budget point to high spending and borrowing, and too little emphasis on boosting state revenue. In early November, the World Bank published its semi-annual update on the Mongolian economy, in which it urged the government to re-consider its expansionary fiscal and monetary policies.

The biggest concern for the international financial institution is the current account deficit, which will reach around 30% of GDP in 2013, according to the report. The imbalance is in part due to the decline in exports but has been aggravated by demand for imports, the result of the government’s expansionary policy stance.

“Compared with other countries in the East Asia region, Mongolia’s economic management has been highly expansionary and resulted in larger current account deficit and higher inflation. The current loose economic policies may not be sustainable going forward,” Taehyun Lee, a senior economist at the World Bank, said in a statement accompanying the report.

Build for the future

However, the government sees its outlays as necessary to generating economic growth in the longer term. According to Prime Minister N. Altankhuyag, Mongolia is in an “invest and expand” phase, as the government seeks to lay the foundations for future revenue by stimulating growth and encouraging non-state investment.

“The only thing we need to do is to enlarge our economy,” he told OBG in a recent interview. “This government is currently not thinking about raising taxes in order to increase revenues towards the state budget.”

Through targeted spending and improving the investment climate now, Altankhuyag said the government will be able to boost earnings down the road.

“Improvements in this area will be our main focus in terms of increasing revenues for Mongolia’s state budget,” he said.

The new investment law, adopted in November 1st, should help in this regard, and indeed was identified as a positive development by the World Bank in its report.

Limits on spending

In formulating and carrying out its spending plans, the primary constraint on the government will be the Fiscal Stability Law (FSL). Adopted in 2010, the FSL, among other things, places a cap on outstanding debt as a percent of GDP.

On November 15, prior to the passage of the budget, parliament rejected a proposal to amend the FSL. The government had sought to increase its borrowing capacity to 60% of GDP for 2014 – a jump from the 50% limit set for 2013 and the 40% cap set to go into effect next year.

K. Gantsogt, the state secretary of the Ministry of Finance, said that the parliament’s refusal to loosen the reins on borrowing could hinder some developments that had been in the pipeline for 2014.

“The plan was to issue more bonds to finance infrastructure development, so yesterday’s decision restricts this,” Gantsogt told Bloomberg on November 15. “Next year we will probably not do what we had planned.”

While the government may not be able to realise all of its planned investment projects, this may well be to the benefit of the country, according to the World Bank, which says authorities should be focused on “spending well”. Along with the IMF, the World Bank has encouraged the government to adhere to the current limits of the FSL, going one step further to suggest that off-budget spending (mainly public investment projects financed by the Development Bank of Mongolia) should be included in the budget.

Follow Oxford Business Group on Facebook, Google+ and Twitter for all the latest Economic News Updates. Or register to receive updates via email.

Covid-19 Economic Impact Assessments

Stay updated on how some of the world’s most promising markets are being affected by the Covid-19 pandemic, and what actions governments and private businesses are taking to mitigate challenges and ensure their long-term growth story continues.

Register now and also receive a complimentary 2-month licence to the OBG Research Terminal.

Register Here×

Product successfully added to shopping cart

Read Next:

In Mongolia

Lee Ark Boon, CEO, International Enterprise Singapore

What do you think is driving the growing infrastructure gaps throughout emerging and developing economies in Asia?

In Economy

Jordan: A new investment landscape

With efforts to accelerate the pace of economic growth and boost domestic employment taking centre stage under the new government of Prime Minister Marouf Bakhit, a new law is under discussion...

Latest

Turkey's Prime Minister Ecevit in the US

The Turkish Prime Minister Bulent Ecevit has spent the last week in the US hoping to garner support for economic reforms at home and trade concessions for Turkish exports to the US.