Mongolia: Bond gamble heats up

In English

Монгол улс: Бондын аз туршилт дэвэрч эхэллээ

''Чингэс'' хэмээгдэх бондоос дөрвөн томоохон шинэ төслүүд үр ашиг хүртэнэ хэмээн 2-р сард засгийн газар зарласнаар, Монгол улс анхны үндэсний бондоо гаргах замаар босгосон санхүүжилтүүд нь эдийн засгийн илүү өргөн хүрээнд нөлөөлөл үзүүлэх ажээ. Гэвч шүүмжлэгчид үүнийг гаргаснаар буцаад гал нээж магадгүй хэмээн айж байна.

2012 оны 11-р сард гаргах үедээ, засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд борлуулсан нь уг дүнгээс 10 дахин их хэмжээний захиалгыг татаж, үүнд таван жилийн бондын борлуулалтаар эхний гараандаа 4.13%-ийн өгөөжтөй 500 сая ам.доллар хийж харин 10 жилийн бондыг 5.12%-иар борлуулж, 1 тэрбум ам.долларыг босгосон байна.

Их Британид байрладаг Ашмор Хөрөнгө оруулалт байгууллагын судалгааны хэлтсийн хамтран ахлагч Жан Денн ‘’Энэ нь дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй орж ирж буй хэрэг юм’’ хэмээн нээлтийн үеээр Вол Стрийт Сэтгүүлд (Wall Street Journal - WSJ) хэлсэн байна.

Монгол улсын төрийн өмчит Хөгжлийн Банкнаас гаргасан үнэт цаасыг дагуулан гаргаж буй 580 сая ам.долларын үнэ бүхий бондод төлөвлөснөөс арав дахин илүү захиалга иржээ. Дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд нийт 5 тэрбум ам.долларын бондыг борлуулах тус улсын төлөвлөгөө нь уул уурхайн салбараа хөгжүүлэхэд шаардлагатай байсан хэмээн төрийн албан хаагч хэлсэн байна.

2016 он гэхэд ойролцоогоор 1347 км хатуу хучилттай замаар Нийслэл Улаанбаатар хотыг бүх 21 аймагтай холбох нь эхний төслийн зорилт юм. Үүний зэрэгцээ хоёр дахь эрсдэлтэй ажил бол нийслэл хотын тээврийн их засварын зарим санхүүжилтийг бүрдүүлэх явдал байсан ба үүний дүнд 33 уулзварыг сайжруулж, Туул, Сэлбэ голуудын дагуу хурдны зам барьж, Таван Толгой нүүрсний ордын ойролцоо 300 МВ-ын цахилгаан станц барьж, уг уурхайг Гашуун-Сухайтын боомттой холбох 270 км-ын төмөр замыг барих ажээ.

Зэс, уран, нүүрс зэрэг арвин их байгалийн нөөц баялагтай Монгол улс эдгээр эрдэс баялаг болон байгалийн нөөц баялгийн давуу талаа ашиглан үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх оролдогыг сүүлийн үед хийж эхэлсэн. Жишээлбэл, тус улсын хувьд хамгийн том, дэлхийд гуравт орох алт зэсны орд болох Оюу Толгойг Рио Тинто болон Монголын засгийн газар эзэмшдэг бөгөөд 2013 онд үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвлөгөөтөй байна.

Зарим шинжээчид бонд гаргаснаар дотоодын хадгаламжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэж байгааг магтан сайшаахын зэрэгцээ уг бонд нь эдийн засгийн өргөн хүрээнд илүү сайн дэг журам тогтоох талтайгаас гадна олон улсын хөрөнгийн зах зээлд тус улсын нүүр царайг сайжруулна гэж үзэж байгаа ажээ. Гэвч шүүмжлэгчид ийм хэмжээний бонд гаргах нь тус улс хэт нээлттэй болох, хөрвөх чадвараа сайжруулах шаардлагад автах, мөн худалдааны нөлөөллүүдэд өртөх зэрэг хэд хэдэн эрсдлүүдэд унагаж болно хэмээн мэдэгдээд байгаа ажээ.

Монгол ардын хувьсгалт нам (МАХН) 2012 оны 6-р сарын сонгуулийн дараа тус улсын хамгийн том улс төрийн нам болсон чөлөөт зах зээлийн баримжаатай Ардчилсан намтай хамтран ажиллахаа болих төлөвтөй байна гэсэн мэдээллийн дараа уг бонд 7-8 тэрбум ам.доллараар унах үед эдгээр эрсдлүүд 12-р сард бодитоор илэрч эхэлсэн байна.

Дотоодын хөрөнгө оруулалтын банк болох Монет Капиталын шинжээч Видур Жэйн 12-р сарын эхээр Ройтерс-д ярилцлага өгөхдөө МАХН-ын эвслээс зайлсхийх шийдвэр нь саяхан гаргасан бондын өгөөжид нөлөөлөх магадлалтай ба хоёрдахь бондын гаргалтыг илүү өртөг өндөртөй болгож магадгүй гэж хэлжээ.

Бондын арилжааг бататгаж өгөх итгэлтэй байдлыг улам эрсдэлтэй болгож буй зүйл бол 2009 оны дунд үеээс хойших хамгийн том уналтад тооцогдож буй экспорт, 8-р сарын байдлаар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 39%-ийн уналттай гарсны зэрэгцээ гол нүүрсний нөөц баялагт чиглэсэн Хятадын эрэлт хэрэгцээ буурч байгаа талаар 2012 оны 10-р сард Дэлхийн Банкнаас гаргасан мэдэгдэл юм.

‘’Төсвийн тогтворжилтийн тухай хууль батлагдах магадлал их байгаатай холбоотойгоор улсын бонд гаргах үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь санаа зовоосон асуудалд улам нэрмээс болж байна’’ хэмээн 1-р сард банкнаас анхааруулсан байна. ‘’Монголын эдийн засагт дэлхийн санхүүгийн зах зээлийн зүгээс анхаарал хандуулах нь өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ, үүнийг үргэлжлүүлэн ашиглах тал дээр бодлоготой төлөвлөгөө байхгүй тохиолдолд төсвийн ноцтой эрсдэл дагуулж болох юм.’’

АНУ-ын Холбооны нөөцийн сангаас хүүгийн хэмжээгээ дахин нэмэгдүүлээд эхлэх үед бондын хувьд ноцтой шалгуурыг давах хэрэг гарна. Вол Стрийт сэтгүүлд дурдсанаар бол ''евро бүс нутгийн нөхцөл байдал эрс муудсан тохиолдолд [хөөс] хагарах магадлалтай, гэхдээ тэр үед доллараар үнэлэгдсэн хөрөнгийн эрэлт хэрэгцээ эрс өсөх магадлалтай, үүнд доллараар үнэлэгдсэн Монголын бонд зэрэг нь тааламжтай байдалд байх болно.''

Бондын үр дүнд буй болж байгаа өрийн түвшин санаа зовоох асуудлын шалтгаан болж байна хэмээн зарим нь үзэж байгаа бол өөдрөг үзэлтнүүдийн хувьд засгийн газар яг хэрэгтэй цаг үед өсөлтөд чиглэсэн бэлэн мөнгө буй болгож байна гэж үзэж байгаа ажээ. Жишээлбэл, 1-р сард Эдийн засагч (Экономист) сэтгүүлд Монгол улсыг гүйцэтгэлийн хувьд ''од мэт гялалзсан үзүүлэлттэй'' хэмээн дүгнэсэн ба энэ жил ДНБ-ний өсөлт 18.1%-тай байх төлөвтөй байгаа нь өөрийн ойрын өрсөлдөгч Макау улсыг 4.6%-иар давсан үзүүлэлт юм.

Эрдэс баялгийн нөөц алсдаа шавхагдах үед, ирээдүйн өсөлтийг хязгаарлаж болох дэд бүтцийн дутагдалтай байдалд чиглэж ажиллахын тулд хөрөнгө оруулалтыг татах тал дээр засгийн газар урт хугацааны бодлого баримталж байгаа нь ирээдүй үеийнхэнд ач тусаа өгөх юм. Гэвч эрх барьж буй намууд болон сөрөг хүчин хоёулаа дотоодын улстөрийн цохилтууд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг тал дээр ажиглалт хийж буй бизээ.

 

Mongolia: Bond gamble heats up

Funds raised through Mongolia’s first national bonds are set to have an impact on the wider economy, with the government announcing in February that four new major projects will benefit from the so-called “Genghis” bonds. However, critics still fear the issuance could backfire.

Upon their release in November 2012, the government sold $1.5bn worth of bonds, attracting orders for 10 times that amount, with the sales of the five-year bond making $500m at its launch rate of 4.13% yield, while the 10-year bonds, sold at 5.12%, raised $1bn.

“This is a big-bang entry into global capital markets,” Jan Dehn, the co-head of research at the UK-based Ashmore Investment, told the Wall Street Journal (WSJ) on the launch.

The issuance followed an offering by the state-owned Development Bank of Mongoliain March 2012worth $580m in bonds, which was also oversubscribed by 10 times. Government officials have said the country plans to sell a total of $5bn in bonds to finance the infrastructure required to develop its mining sector.

The first project aims to connect Ulaanbaatar, the capital, to all 21 aimags (provinces) with some 1347 km of paved roads by 2016. Meanwhile, a second venture, forming part of a transport overhaul in the capital, will see 33 junctions improved and highways built alongside the Tuul and Selberivers. Elsewhere, a 300-MW power plant will be built near the Tavan Tolgoi coking coal mine, while a 270-km railway line will be built to connect the mine to the GashuunSukhait Port.

Mongolia, which has an abundance of resources, including copper, uranium and coal, has recently stepped up production efforts to take advantage of such mineral wealth. For example,Oyu Tolgoi, the country’s biggest copper and gold mine and the third largest in the world, which is owned by Rio Tinto and the Mongolian government, is set to begin production in 2013.

Some analysts have lauded the potential to build up greater domestic savings through the bond offering, saying that not only will the bonds instil a greater sense of discipline throughout the broader economy, but will also enhance the country’s image in the international capital markets.However, critics have stated that such issuances leave the country open to a number of risks, including over-exposure, liquidity needs and trade effects.

The reality of these risks became apparent in December when the bonds plunged $7-8 following reports that the Mongolian People’s Revolutionary Party (MPRP) was no longer prepared to work with the free-market Democratic Party, the country’s biggest party, following the election in June 2012.

While speaking with Reuters in early December, Vidur Jain, an analyst at Monet Capital, a local investment bank, said the MPRP’s decision to back out of the coalition could affect the yields on the recently issued bonds, and make a second issuance more expensive.

Further risking the confidence underpinning bond sales, in October 2012 the World Bank noted declining demand from China for key coal resources, with exports falling 39% year-on-year in August, the largest fall since mid-2009.

“The use of sovereign-bond proceeds is adding to the concerns regarding the growing tendency to bypass the Fiscal Stability Law,” the bank warned in January. “While it is a sign of growing interest from global financial markets in the Mongolian economy, the new bond issue could become a significant fiscal risk without prudent plans to use the proceeds.”

A crucial test for the bonds will come when the US Federal Reserve starts raising interest rates again. According to the WSJ, “[The bubble] could burst if the situation in the eurozone deteriorates sharply, but then, as that would likely boost demand for dollar assets, dollar bonds such as Mongolia’s could find themselves in favour.”

While some believe the level of debt being generated by the bonds is a cause for concern, for optimists the government is choosing just the right time to cash in on growth. For example, in January The Economistlabelled Mongolia its “star performer” for 2013, outperforming its closest rival, Macau, by 4.6% with a predicted GDP growth this year of 18.1%.

By targeting the infrastructure deficiencies that may limit future growth, such as when mining reserves eventually run dry, the government is taking a long-term view on attracting investment, which will benefit future generations. However, both the ruling parties and the opposition must take note of how domestic political shocks can impact the global economy.

Covid-19 Economic Impact Assessments

Stay updated on how some of the world’s most promising markets are being affected by the Covid-19 pandemic, and what actions governments and private businesses are taking to mitigate challenges and ensure their long-term growth story continues.

Register now and also receive a complimentary 2-month licence to the OBG Research Terminal.

Register Here×

Product successfully added to shopping cart

Read Next:

In Asia

Brunei Darussalam: Refined investment

The downstream energy sector in Brunei Darussalam is set to get the biggest makeover in its history, with a Chinese consortium planning to invest up to $6bn to develop an oil refinery and...

In Financial Services

Jordan: Venturing for SMEs

Amidst a slowdown in the Middle East’s private equity industry, Jordan’s small and medium-sized enterprises (SMEs) are set to get a boost from a new private equity fund.

Latest

Turkey's Prime Minister Ecevit in the US

The Turkish Prime Minister Bulent Ecevit has spent the last week in the US hoping to garner support for economic reforms at home and trade concessions for Turkish exports to the US.