Mongolian
The cashmere industry in Mongolia is making its mark on the global fibres market, with an abundance of quality raw materials and continuing investment in downstream processing capacity.
As global demand for many natural resources eases and commodity surpluses drive market prices to new lows, Mongolian exports registered a 9% year-on-year decline in the first eight months of 2015 – including a 22% drop in coal exports, due to weaker demand from China, which accounts for some 85% of Mongolia’s exports.
While the mining industry may be cooling, another primary production sector is heating up, as Mongolia looks to grow its international reputation for cashmere.
Economic importance
Cashmere, a luxury fabric made from the fine undercoat of hair found on certain species of goat, is Mongolia’s highest non-mineral export earner, accounting for up to 6% of the country’s total exports and 15% of the global cashmere trade in recent years.
The industry is a significant contributor to the Mongolian economy. According to the Mongolian Cashmere & Wool Association, cashmere exports bring in an average of around $250m annually and provide employment for some 7000 people.
Due to the country’s harsh climate, Mongolian cashmere provides greater warmth and insulation than many varieties produced elsewhere, making it a sought-after product with a competitive advantage over its regional counterparts.
Regional competition
Mongolia’s main competitor in the cashmere trade is neighbouring China, which has more than doubled its herd numbers over the past decade in a bid to boost domestic production. The resulting jump in global supply has not only led to a decline in prices, but also a deterioration in average quality, as Chinese goats are known for having shorter hairs.
However, with Chinese manufacturers – whose output accounts for roughly 70% of global production – increasingly blending their lower-quality fibres with higher-end Mongolian hairs to achieve greater volumes, Mongolia is well placed to meet demand for premium-grade cashmere and enhance its reputation for quality.
Local producers also must contend with competition from Afghanistan, which currently accounts for around 7% of global production. Like Mongolia, Afghani cashmere is also known for its quality, and the government is actively seeking a place for the product on the international luxury market, with a “Cashmere Action Plan” launched in 2011.
While only 30-40% of Afghanistan’s goat herds are currently combed for cashmere, according to estimates from the World Bank and US Agency for International Development, this figure could more than double, bringing output closer in line with Mongolia.
Nonetheless, ongoing instability in Afghanistan and concerns over its capacity to meet supply obligations will likely limit its ability to gain ground in the global cashmere market in the near to medium term.
Value-added reputation
While Mongolia has a long history of exporting raw cashmere, the country is working to develop greater value-added processing capacity to maximise sector returns. Ultimately, the industry is looking to progressively scale back shipments of raw cashmere, with a view to essentially end unprocessed exports by 2020.
Manufacturers have been importing new technology in recent years – primarily from Italy, a leader in the international textiles market. According to industry press, some €68m worth of investments were earmarked for the development of new production technologies in 2013, with another €145m set aside for expanding production capacity.
By processing and spinning the yarn locally, and eventually producing consumer goods, Mongolia hopes to leverage one of its primary industries and establish a name for itself within the fashion industry.
Efforts are already underway to raise the international profile of Mongolian cashmere. In late April Mongolian cashmere, wool and yak hair products generated strong interest at the International Textile Fair in Dubai, with an estimated $50,000 in sales.
While modest when compared to $1bn cashmere industry, the segment’s presence in Dubai, as well as at other international fashion and trade expos, is a first step towards raising awareness of local products and producers in the Middle East and further afield.
Sustainability considerations
Although greater investment in downstream processing should help maximise industry returns, there may be a limit on how far the sector can expand. After the mineral boom in recent years, the mining sector now occupies large swathes of rural terrain formerly dedicated to herders, which has increased competition for pastoral land in Mongolia.
Added to this are concerns that global warming could impact grazing conditions, as dryer summers and longer, colder winters threaten the supply of free-range feed, which could limit the extent to which Mongolia’s goat herds can be expanded.
More sustainable grazing practices and a focus on forage production could help mitigate these concerns, according to local press, with dry fodder reserves able to supplement declining available grassland during harsher months. In addition to bolstering cashmere output, this could also create knock-on opportunities for the local goat, sheep and cattle feed industry.
Oxford Business Group is now on Instagram. Follow us here for news and stunning imagery from the more than 30 markets we cover.
Ноолуур Монголын гол орлого
In English
Монгол Улс дахь ноолуурын үйлдвэрлэл нь чанартай түүхий эдийн хангамж болон дайвар боловсруулалтанд оруулж байгаа хөрөнгө оруулалтаараа дэлхийн сүлжмэл бүтээгдэхүүний зах зээлд цахиур хагалж байна.
Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын эрэлт буурч, таваарын илүүдэл зах зээлийн ханшийг урьд өмнө нь байгаагүйгээр унагах энэ мөчид Монгол Улсын экспорт 2015 оны эхний найман сард өмнөх жилүүдээс 9 хувиар буурч байна. Үүнд Хятад улсын эрэлт буурснаас үүссэн нүүрсний 22 хувийн экспортын уналт орж байгаа аж. Монгол Улсын нүүрсний экспортын 85 хувийг Хятад улс эзэлдэг.
Хэдийгээр уул уурхайн салбар царцаж байгаа ч Монгол ноолуур олон улсад танигдахын хирээр өөр нэгэн салбар “төөнөж” эхэллээ.
Эдийн засгийн ач холбогдол
Зарим үүлдрийн ямааны нарийн ширхэгтэй үснээс гарган авдаг дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн нь Монголын хамгийн өндөр ашигт малтмалын бус экспортын бүтээгдэхүүн юм. Учир нь ноолуур нь улсын нийт экспортын 6 хувь, дэлхийн ноолуурын худалдааны 15 хувийг сүүлийн жилүүдэд хангасан байна.
Энэ салбар бол Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч. Монголын ноос, ноолуурын холбооны мэдэгдснээр ноолуурын экспорт нь жил бүр дунджаар 250 сая ам.доллар авчирдаг ба 7000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна.
Уур амьсгал ширүүн учраас Монгол ноолуур бусад орны төрлийг бодвол илүү дулаан, тусгаарлах чадвар илүү сайн бөгөөд энэ нь бүсийн бусад үйлдвэрлэгчдээс илүү өндөр өрсөлдөх чадвартай болгодог байна.
Бүсийн өрсөлдөөн
Монголын гол өрсөлдөгч бол хөрш Хятад улс юм. Тус улс ямаан сүргийн тоогоо сүүлийн арван жилд хоёр дахин ихэсгэж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлжээ. Үүнээс үүдсэн дэлхийн нийлүүлэлтийн өсөлт нь ноолуурын үнийг бууруулаад зогсохгүй, бүтээгдэхүүний дундаж чанарыг доройтуулсан байна. Учир нь Хятад ямаа нь тачирхан үстэй гэдгээрээ алдартай.
Гэхдээ дэлхийн ноолуур үйлдвэрлэлийн 70 хувийг хангадаг Хятад үйлдвэрлэгчид нь ширхэгийн чанар муутай ноолуураа Монголоос импортлосон чанартай ноолууртай хольж бүтээмжээ ихэсгэж байгаа учир Монгол ноолуур нь дээд зэргийн ноолуурын хэрэгцээг хангаж, чанараараа брэндээ сайжруулах боломжтой аж.
Дотоодын үйлдвэрлэгчид нь мөн дэлхийн ноолуурын 7 хувийг нийлүүлдэг Афганистаны үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх ёстой. Монгол Улсын адил Афгани ноолуур нь чанараараа алдартай ба Афганистаны засгийн газар нь олон улсын тансаг зэрэглэлийн зах зээлд байр сууриа тогтоохыг оролдож, 2011 оноос “Кашмерийн ажлын төлөвлөгөө” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн.
Одоогоор Афганистан ямааны зөвхөн 30-40 хувийг самнаж ноолуур авдаг бол Дэлхийн банк болон АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн мэдээлж буйгаар энэ тоо хоёр дахин нэмэгдэж Монгол ноолуурын гарцтай дөхөж магадгүй байна.
Гэсэн хэдий ч Афганистанд нүүрлэж буй тогтворгүй байдал, амласан бүтээгдэхүүнээ нийлүүлэх чадвар нь багасах магадлал зэргээс үүдэн тус улсын нийлүүлэлт дэлхийн ноолуурын зах зээлд дунд хугацааны ирээдүйд хүч түрж чадахгүй гэж дүгнэхээр байна.
Үнэ цэнэ нэмсэн брэнд
Монгол Улс боловсруулаагүй ноолуур экспортлосон олон жилийн түүхтэй ч салбарынхаа ашгийг нэмэгдүүлэхийн тулд үнэ цэнэ нэмж боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулж байна. Салбарын эцсийн зорилго нь боловсруулаагүй ноолуурын экспортоо шаталсан аргаар багасгаж, 2020 он гэхэд бүрэн зогсоох юм байна.
Үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд шинэ технологи импортлож ирсэн ба энэ нь ихэнхдээ олон улсын хувцасны салбарын тэргүүлэгч Итали улсаас суралцаж байгаа билээ. Салбарын хэвлэлийн мэдээлж буйгаар 68 сая еврогийн хөрөнгө оруулалтыг 2013 онд шинэ технологи авахад төсөвлөж, 145 сая еврог үйлдвэрийн хэмжээг томруулахад зориулжээ.
Ноолуурын утсыг дотооддоо хөвж, хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Монгол Улс өөрийн томоохон салбарыг урдаа гаргаж, загварын ертөнцөд нэрээ гаргах зорилготой байгаа юм байна.
Монгол ноолуурын нэрийг олон улсад өргөх үйл ажиллагаа аль хэдийн эхэлсэн. Энэ дөрөвдүгээр сард Дубайд болсон Олон улсын хувцасны үзэсгэлэнд монгол ноолуур, ноос, сарлагийн хөөвөр зэрэг нь ихээхэн сонирхол татаж, ойролцоогоор 50,000 ам.долларын борлуулалт хийсэн байна.
Ноолуурын 1 тэрбум ам.долларын салбарт энэ нь бага сонсогдож байгаа ч Дубайд болон бусад олон улсын загварын болон худалдааны арга хэмжээнд оролцсон төлөөлөл нь Ойрхи дорнод болон цаашхи хэрэглэгчдэд дотоодын бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх эхний алхам болсон юм.
Тогтвортой хөгжлийн талаар бодож үзэх асуудлууд
Боловсруулалтанд хөрөнгө оруулах нь энэ салбарын ашгийг дээд цэгт нь тулгах ч гэсэн тус салбарын өсөх хэмжээнд хязгаар байж магадгүй. Сүүлийн жилүүдэд болсон ашигт малтмалын огцом өсөлтийн дараа хөдөөгийн малчдын газрын ихэнх хэсгийг уул уурхай эзэлсэн учир Монголд мал бэлчээх талбайн өрсөлдөөн үүсч эхэлсэн байна.
Үүн дээр нэмэгдэх асуудлууд бол дэлхийн дулаарлын бэлчээрт үзүүлэх нөлөө юм. Зун илүү урт, илүү хуурай, өвөл илүү хүйтэн болохын хирээр бэлчээрийн даацыг багасгаж, монгол ямаан сүргийг ихэсгэх боломжийг хязгаарлаж магадгүй байна.
Илүү тогтвортой бэлчээрийн менежмент болон тэжээл бэлтгэх, хуурай тэжээлийн нөөцөөр зудтай өвлийг давах зэрэг нь энэхүү асуудлуудыг шийдэхэд туслана гэж дотоодын хэвлэлээс мэдээлжээ. Ноолуурын гарцийг нэмэгдүүлэхийн хажуугаар энэ нь дотоодын хонь, ямаа, үхрийн тэжээлийн салбарт томоохон боломж авчирах юм байна.